АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн засаг захиргааны төрийн нарийн бичгийн даргаар Массачусетс мужийн захирагч асан Митт Ромнийг томилж магадгүй хэмээн Wall Street Journal-д мэдээлжээ.
Америкийн дипломат албаны тэргүүнийг зарлах явдал удаашралтай байгаа нь Трампын шилжилтийн баг доторх Ромни болон Нью-Йорк хотын мэр асан Рудольф Жулиана нарын талынхны “олс таталтаас” үүдэлтэй гэж хэвлэлд дурдсан байна. Мөн энэхүү албан тушаалд тухайн хоёроос өөр хүнийг хайж олох ёстой гэх бүлэг хүмүүс ч байгаа гэнэ.
Сонины эх сурвалжид нэрлэснээр, АНУ-ын Батлан хамгаалахын сайдад чөлөөнд суусан генерал Жеймс Мэттис, НҮБ-ын дэргэдэх АНУ-ын суурийн төлөөлөгчөөр Өмнөд Каролина мужийн амбан захирагч Никки Хэйли нарыг дурдсан байна.
Өмнө нь, Трамп Нью-Жерси дэх гольф-клубын нутаг дэвсгэр дээр байдаг өөрийн өргөөндөө Митт Ромниг хүлээн авч уулзаж байсан билээ.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )