Америкийн сансар судлалын НАСА агентлагийн экс-ажилтан Кен Жонстон хэдэн арван жилийн хугацаанд нууцлагдаж байсан Сарны тухай материалыг мөдхөн дэлгэнэ хэмээн мэдэгдсэн байна.
Жонстон өмнө нь, Сарны лабораторийн зургийн албаны даргаар ажилладаг байсан аж. Тэрээр “олон нийтийг цочролд оруулмаар” нууцыг 40 жилийн турш хадгалж байгаа гэжээ.
Түүний өгүүлснээр, 1969 онд анх Саран дээр бууснаас хойш экспедицийн авсан далд агуулга бүхий зургуудыг л хүмүүст үзүүлж байгаа гэнэ. Үнэн хэрэгтээ, НАСА хамаагүй их мэдээллийг олж авсан бөгөөд тэдний 99% нь нууцлагдсан аж.
Ялангуяа судлаачид тухайн үед Саран дээр илрүүлсэн нууц объектуудын талаар огт дурсагдаж байгаагүй гэнэ.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 1 )
Орос Европын Тв гээр тэгж л ярьж узуулж байсан.