Наполеон, А.Гитлер нарын санаархлыг Европын холбоо үргэлжлүүлж байгаа гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 24

 Лондон хотын мэр асан Борис Жонсон Европын холбооны талаар “The Telegraph” сонинд ярилцлага өгчээ. Ярилцлагадаа тэрээр Европын холбооны одоогийн удирдагчдын үйлдлийг нэгэн цагт Наполеон Бонапарт, Адольф Гитлер нарын хийж байсан оролдлоготой зүйрлэсэн байна. Тэрээр “Европ тивийн бүх улсыг нэгэн тугийн дор нэгтгэх оролдлого сүүлийн 2000 жилийн түүхэнд цөөнгүй удаа гарч байсан. Эртний Ромын эзэнт гүрнийг сэргээх энэ санааг Наполеон Бонапарт, Адольф Гитлер гэсэн ялгаатай хоёр бие хүн үргэлжлүүлсэн ч тухай бүрт бүтэлгүйтсэнийг бид мэднэ. Тэдний зорилго Европыг нэгдмэл удирдлагатай болгох явдал байсан. Гэвч нэг улс хэтэрхий хүчирхэг болохыг бусад нь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Мөнхийн гэж хэлж болох энэ ашиг сонирхлоос болоод тэдний зорилго бүтэлгүйтсэн. Одоогийн Европын холбоо хүчээ авснаас хойш Италийн эдийн засаг хүнд байдалд орж, Грек дампуурлын ирмэгт очлоо. Тэд нэгдсэн нэг мөнгөн тэмдэгттэй байх нь Германы эдийн засгийг л хүчирхэгжүүлж байгааг ойлгосон. Бусад нь ч удахгүй ойлгоно. Тэр үед Европын холбоо оршин тогтнох боломжгүй болно” хэмээн өгүүлсэн байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
балт(66.181.190.155) 2016 оны 11 сарын 23

2 хулгайчийн өлгий нутаг шүү дээ

0  |  0
гость(202.179.11.10) 2016 оны 11 сарын 23

Оросод 17 оны хувьсгал гарахаас өмнө Европын нэгдсэн улс байгуулах талаар санал гарч байсны эсрэг Европын нэгдсэн улсуудын лозун гэсэн нөгөө муу Ленины зохиол гарч байсан даа Тэр зохиолд улс үндэстнүүдийн өөрсдийн онцлог өөртөө тохирсон засаг төрийг загварчлах аюултай талаар шүүмжилсэн байдаг.Тэхээр энэ асуудал их эртний асуудал байжээ.

0  |  0
Top