БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хег тойрсон дуулиан шуугиан огцортол нь үргэлжлэх шинжтэй. Хэвлэлийнхэн энэ удаа түүнийг улсын мөнгөөр чалх сайжруулагч виагра бэлдмэл худалдаж авсан баримтыг дэлгэжээ. Худалдан авалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийгдсэн бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газрын хэрэгцээнд нийт 360 хайрцгийг худалдаж авсан байсан аж.
Энэхүү бэлдмэл нь эр хүний бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэх, бэлэг эрхтний хөвчрөлтийг сайжруулах үйлчилгээтэй гэдгийг бүгд мэднэ. Гэтэл мөнгө гаргасан баримтад уг эмүүдийг тавдугаар сард Африкийн Эфиоп, Уганда, Кени улсад хийх айлчлалын үеэр ажилтнуудыг уулын өвчинд нэрвэгдэхээс сэргийлэх зорилгоор хэрэглүүлнэ гэсэн тайлбар бичсэн байсан нь олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөөд байна. Эдгээр улсын нийслэл нь далайн төвшнөөс дээш 1000-2000 метрийн өндөрт оршдог юм байна. Сонирхолтой нь, Солонгосын эмч нар энэ эмийг уулчдад бичиж өгөх тохиолдол байдаг аж. Гэхдээ айлчлалын бүрэлдэхүүнд явсан хүмүүсийн хэн нь ч худалдаж авсан эмнээс хэрэглээгүй байсан гэнэ.
Гэхдээ энэ бол сүүлийн үед Ерөнхийлөгч Пак Гын Хег нөмрөөд байгаа таагүй зүйлсийн зөвхөн нэг нь юм. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, түүний найз Чүэ Сун Шилийг улс төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцуулсан хэргээр тус улсын Хууль зүйн сайд Ким Хён Үн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын олон нийттэй харилдцах албаны дарга Чүэ Жэ Гён нар албан тушаалаасаа огцорчээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 13 )
Idej uuj tsaddaggui durakuudiig olnii nuden deer hariutslaga tootsoj ed hurungiig ni ulsiin orlogo bolgoj chadval hymarlaas garna shdee bodoj setgej ydaad bh yu bna aan
Solongoschuud hymarlaas ingej garch tegej garch gej bhin orond alivaa uls ornii shudarga huuliig sudlaach durakuudaa
Yag l kino shigee yma erh medel mongo geheer manai 75 shig yma.Jabhalangaas busad
Horhide zailul gvtgejl bga biz
Negnige ungha hvrvl naws unhdag ym shige amia horiltolno
남편 없는 여성이 이 약을 써서 뭐 하니. 실수 없는 사람이 어디 있어. 한국놈들 미워 바보들
БНСУ-ЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХЭДЭН ПРОКУРОР УРЬЖ АЖИЛЛУУЛААД ЭБЭ МЭТИЙГ ШАЛГУУЛБАЛ . . . . . . .
Манай ЭБЭ-д хэрэглэсэн гэсэн
yag l kino shigee yumaa
Хүн л хэрэглэдэг эд биз дээ. Гайхаад байх юу байна.
хүнийг харлуулах гэж ядах юмаа, ядаж явахад нь түлхэнэ л гэдэг болж байна да
Xudlaa garchig tabidgaa bolimoor yum
Наад хүүхэн чинь наадхаар чинь яахвэдэ чөтгөр гоймонд дурлав гэгчээр