А.Меркель В.Путины талаарх нууц мэдээллийг тусгай албанд дамжуулжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 25

Германы Канцлер Ангела Меркель ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины талаарх нууц мэдээллийг тус улсын тугай албаныханд дамжуулж өгсөн гэсэн мэдээлэл “The Times” сонинд нийтлэгджээ. Түүнд бичсэнээр, А.Меркель Их Британийн Сөрөх тагнуулын газрын (MI5) дарга Эндрью Паркер, ТТГ-ын (MI6) дарга Роберт Янгер, Радио электрон тагнуулын газрын (GCHQ) дарга Роберт Ханниган нартай Ерөнхий сайд Дэвид Кэмероны Чекерс дахь байранд тусгайлан уулзаж, “Лалын улс” бүлэглэлийн асуудлаар ярилцах үеэрээ нууц мэдээллийг дамжуулжээ. Энэ үеэр А.Меркель ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины талаар өөрийн улсын Тагнуулын албаныхны цуглуулсан мэдээллийг өгчээ.

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Бакингемшир дэх эдлэндээ А.Меркельтэй хэлэлцээр хийж, “Лалын улс” бүлэглэл болон Украинд санхүүгийн тусламж өгөх асуудлыг хөндөж ярилцсан хэмээн тухайн үед цацагдсан. Харин үнэн хэрэгтээ дээрхээс гадна тусгай албаны бүх даргатай нь уулзаж байгаад ОХУ-ын Ерөнхийлөгчийн талаарх мэдээллийг “Лалын улс”-ын тухай мэдээллээр сольсон болж таарав. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ган(103.10.22.35) 2016 оны 11 сарын 24

Их ойлгомжгүй зүйл бичсэн байна. Ямар программ ашиглаж орчуулсан юм болдоо чаавас

0  |  0
bb(80.130.20.133) 2016 оны 11 сарын 24

yamarch ytaga alga sda ene bichsen umaa nyagtalj uydeguu um u

0  |  0
zzzz(103.229.120.88) 2016 оны 11 сарын 24

AMBASYN UEIIN MEDEE WE?

0  |  0
Худал(103.9.88.210) 2016 оны 11 сарын 24

Англи чин эм ЕС байгаа биздээ

0  |  0
irgen(89.217.200.133) 2016 оны 11 сарын 24

end german ih tenegtej baigaa shyy syyliin 3 jil, yneheer huuchin nyyr zarai ni olon uman deer garch baigaa, orosuud aih ichih umgui helj baigaashdee, baruuniihnii hevlel medeelel oi gutmaar hudalch, guivuulagch bolohiig harj gaihaj l suuna, medeelel hogjoogui yed yamar baisan ni todorhoi, ichihgui hudalch hymyys

0  |  0
Top