Б.Обама Д.Трампад өөрийгөө “дарж тоглохыг” санууллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 25

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп хэтэрхий хурц мэдэгдэл хийж, иргэдийг талцуулж байгаад санаа зовж байгаагаа илэрхийллээ. Доналд Трамп Чикаго хотод иргэдтэй уулзалт хийх үеэр дэмжигчид, эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарч, уулзалтыг цуцлахаас өөр аргагүйд хүрсний дараа Цагаан ордны тэргүүн дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ “Иргэдийг хооронд нь талцуулах, бие, биенийх нь эсрэг турхирсан мэдэгдэл болон үйлдэл битгий гаргаасай” хэмээн онцолжээ.

Ерөнхийлөгч шууд нэр цохоогүй ч иргэдийг турхирсан гол буруутан бол Д.Трамп гэдэг нь ойлгомжтой юм. Тэрээр “Лалын шашинтнууд биднийг үзэн яддаг”, “Мексикийн цагаачдыг нэгдсэн улсад нэвтрүүлэхээ болж, одоо байгаа хууль бусчуудыг бүгдийг нь хөөж гаргах хэрэгтэй” гэх мэтээр иргэдийг турхирсан мэдэгдэл хийж байсан юм. Түүний мэдэгдэл, улстөрийн алхмууд нь стандарт бус байгааг улстөрчид шүүмжлэн ярьсаар байгаа ч тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдож чадсан билээ.

 

С.Төгөлдөр 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кккк(202.9.42.225) 2016 оны 11 сарын 25

авгайгаа хөөчих вий дээ. :D

0  |  0
Top