Гэмт хэргийн ертөнцөд “Эль Чапо” буюу “Атигар” хочоороо алдаршсан Мексикийн хар тамхины мафийн толгойлогч Хоакин Гусманыг Мексикийн хууль сахиулагчид баривчилсан билээ. Тэгвэл алдарт жүжигчин Шонн Пенн түүний амьдралаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болжээ. Хоакин Шонн Пенд туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү бага нас, ажил хайж хэрхэн зовж зүдэрч явсан, гэмт хэргийн ертөнцөд хэрхэн орсон гээд бүх л амьдралаа баривчлагдахаасаа өмнө долоон цагийн турш утсаар ярьж өгсөн гэнэ. Мөн “Шогоолж ч зугтах боломжгүй” гэгддэг Альтипланогийн шоронгоос оргосон дуулиант орголтынхоо талаар нарийвчлан ярьсан байжээ. Гэмт хэргийн ертөнцөд харгис хэрцгийгээрээ алдартай, өрсөлдөгч мафийн бүлэглэлүүдтэй байнга цуст дайн өрнүүлж байсан тэрээр үйлдсэн аллагуудаа “Зөвхөн өөрийгөө хамгаалахын тулд” хийсэн хэмээн тайлбарлажээ. Тэрээр героин, метамфетамин, кокаин, марихуан, өөр олон төрлийн мансууруулах бодис үйлдвэрлэдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч дэлхий дээр ийм их хар тамхи бий болсонд өөрийгөө буруугүй гэж үздэг хэмээгээд “Би хар тамхины бизнесээс гарах, амиа алдахын аль нь болсон бай, байдал одоогийнхоосоо дээрдэхгүй” гэж ярьдаг.
Хоакин Гусманыг мексикчүүд “Эль Чапо” буюу атигар гэхээс гадна “Робин Гүүд” гэж хочилдог. Учир нь харгис хэрцгийгээрээ зартай энэ эр өөрт нь үнэнч хүмүүст шударга хандаж, зохих ёсоор үнэлж чаддаг, хар тамхины хууль бус зах зээлээс олсон орлогынхоо тодорхой хэсгийг ядууст зориулчихдаг нэгэн аж. Түүний талаар “Өөрийнхөө хүмүүсийг Мексикийн Засгийн газраас ч илүү харж ханддаг” гэсэн яриа хүртэл байдаг юм байна. Багаасаа хар тамхины жижиглэн худалдаа хийж эхэлсэн бөгөөд хожим төрөлх муж Синалоагийнхаа нэрээр нэрлэсэн хар тамхины мафийг байгуулж, эдүгээ Мексиктээ хамгийн томд тооцогдох болтол нь өргөжүүлжээ. Түүний үндсэн хөрөнгийг ойролцоогоор нэг тэрбум ам.доллар хэмээн таамагладаг. АНУ-д жилд орж ирдэг нийт хар тамхины 30 хувь нь “Синалоа” дамжуулдаг гэсэн тооцоо бий.
Тэрээр Мексикийн хамгийн хатуу чанд хамгаалаллттай гэгддэг Альтипланогийн шоронгоос хоёр ч удаа оргож чадсанаараа “Хар арми”-д алдар нэрээ дуурсгасан нэгэн юм. 2001 онд анх оргохдоо хянагчийг хахуульдсан бол өнгөрсөн жил хийсэн орголт нь Мексик даяар шуугиан тарьсан. Тэрээр шоронгийн өрөөнөөс газар доогуур 1.5 километр урт хонгил ухаж, түүгээрээ дамжин оргосон байсан юм. Хонгилыг ухахын тулд “Синалоа” мафийнхан Германд мэргэжил эзэмшсэн шилдэг инженерийг хөлсөлж авсан гэдгийг тэрээр Шонн Пеннтэй утсаар ярих үедээ хэлсэн байдаг. Энэхүү дуулиант орголтын дараа АНУ түүнийг барьж авахад туслах бодит мэдээлэл өгсөн хүнийг таван сая ам.доллараар урамшуулах зар тарааж байв. Мексикийн цагдаагийн газар түүнийг АНУ-д шилжүүлэн өгөөд байгаа бөгөөд алдарт мафийн толгойлогч Альтипланогийн шоронгоос оргосон шигээ АНУ-ын шоронгоос ч оргох болно гэж хэлсэн байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 5 )
Honshoortoi l er yum amjilt husie
Америк ах нартайгаа ярьж байгаад түрээсийн ерөнхийлөгчөөр авья ямар ч байсан манай улстөрчдөөс л хол дээр ядахдаа луйвардсан мөнгөнийхөө тодорхой хувийг ядууст өгөх байх хүзүүгүй хүн шиг ганцаараа цуслахгүй байх наад хүнийхээ оронд хүзүүгүй хүнийг шоронд нь хориул
ерөнхий прокурорийн нэрээр хэнтий аймгийн энхбяар гэдэг прокурор 50 саяын азарганы хэргийг хаасан байх 7 саяыг аймгийн даргаасаа албанд аваад хувьдаа завшсан байх байгууллагын машиныг усанд живүүлсэн байх гэсэн мэдээлэл яваад байна прокурорын байгууллага үүнийг шалгах уу авилгыын газар шалгах уу ,,,,,,,,,
буруу сэдвээр орчихсон болохоос биш мундаг удирдагч байх нээ. сүнс нь манайд төрөөсэй билээ...
mundag er jinhene er hun baina daa. iim zambaraagui uls orond ingej l amidarna huuli ni yaduu ard irgeddee l heregjdeg bayan biznesmen bolon ulsturchidud ni huuli tzaaz ni uilchildeggui hetsuu oron yag l mongol