Оросын Онцгой байдлын албаны Бе-200ЧС маркийн гал сөнөөгч хоёр онгоц Израильд гарсан ойн түймрийг унтраахаар нисчээ.
“Хоёр онгоцны багийнхан хүнд хэцүү нөхцөлд ажиллах бэлтгэлээ хангасан бөгөөд гал унтраах талаар арвин туршлагатай. Оросын Онцгой байдлын албаны нисэх хүчин Орост төдийгүй хилийн чанадад ихээхэн нэр хүндтэй. Тэд Серб, Грек, Черногор болон бусад олон оронд тусалж байсан. Энэ намар гэхэд, Португальд гарсан томоохон түймрүүдийг амжилттай унтраасан” хэмээн тус байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Гал сөнөөгч энэхүү онгоц нь байгалийн түймэртэй тэмцэхэд хамгийн үр ашигтай хэрэгсэлд тооцогдоод байгаа. Тэрээр 12 тонн усыг тээвэрлэн явж, түймрийн голомтуудад оновчтой цацаж чаддагаараа гайхалтай юм.
Израилын хэд хэдэн районд энэ долоо хоногт ойн хүчтэй түймэр дэгдээд байгаа билээ. Эдгээр түймрээс болж тус орны хойд хэсэгт маш хүнд нөхцөл байдал үүсээд байгаа аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )