Грекийн нийслэл Афин хотын хэд хэдэн районд хар тамхи наймаалагчидтай тэмцэх чиглэлээр өргөн хүрээт тусгай ажиллагааг зохион байгуулсан байна. Уг ажиллагаа Баасан гаригт шилжих шөнө дунд явагдсан бөгөөд хэдэн арван хүн баривчлагдсан аж.
Хотын төвд хар тамхины хууль бус арилжаанд татагдан орсон 110 хүн тогтоогдон, 50 гаруй хүнийг баривчиллаа хэмээн CNN Greece-д мэдээлжээ. Хар тамхины хууль бус наймааны хүрээн дэх энэхүү том гэмт бүлэглэл нь нийслэл хот даяар хэд хэдэн салбар бүлэгтэй хамтран ажилладаг байжээ. Тэднийг мөрдөн тагнах ажиллагаа долоон сарын турш явагдсаны эцэст тусгай ажиллагаа явуулсан байна.
Орон нутгийн Proto tema-д мэдээлснээр, тусгай ажиллагааны үеэр 56 хүн баривчлагдсаны 54 нь гадаадын иргэд байсан бөгөөд 25 байранд нэгжлэг явуулан, их хэмжээний хар тамхи, мөнгө хураан авсан аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )