Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж пүрэв гаригт Доналд Трампыг Палм Бийчийн Мар-а-Лаго дахь эдлэндээ Талархлын баяр тэмдэглэхээр цугласан гэж мэдээлжээ. Трамп Фроридад эхнэр Меланиа, отгон хүү 10 настай Бэррон болон Мар-а-Лагод цугласан бусад хүмүүстэй өглөөний зоог барьсан байна.
Талархлын баяр бол Трампын ажлынхаа үеэр амжуулчихдаг баярын нэг юм. Тэрээр “Индиана муж дахь нислэгийн компани Мексик рүү шилжихээс урьдчилан сэргийлж байна. Би Талархлын баярын үеэр хүртэл ачаалалтай ажиллаж байна. Нислэгийн А.С компанийг Америкт үлдээхийг хичээж байна. Дэвшил гарахыг удахгүй харцгаах болно” хэмээн жиргэжээ.
Тус компани ирэх жилүүдэд 1400 ажилтнаа Индиана мужаас Мексик рүү нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан юм.
Янз бүрийн зөрчилтэй тулгараад байгаа ч Ерөнхийлөгчөөр сонгогдогч үндэсний баярын өмнөх орой эв нэгдлийн төлөө залбирал үйлдлээ.
Эв нэгдэл бол Трампын сонгуульд ялсан гайхам ялалтаас хойш сүүлийн үед олны өмнө гарч ирэхдээ ярьдаг байнгын сэдэв болоод байгаа юм. Эв нэгдэл гэдэг үг 1-р сарын 20-ны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр ч хэлэгдэнэ гэдгийг холбогдох албан тушаалтан хэлжээ.
Трампын тангараг өргөх ёслолын ажиллагаанд хандив цуглуулах ажлын төлөвлөгөө бэлэн болоогүй байгаа ч Обамагийн 2013 онд тангараг өргөсөн ёслолын 43 сая долларын хандиваас давж гарна гэж тооцоолж байгаа аж.
Татвар төлөгчдийн мөнгө ч тангараг өргөх гэх мэт албан ёсны үйл ажиллагаанд зарцуулагддаг бөгөөд нөгөөтэйгүүр хандивын мөнгө баярын бэлтгэл ажиллагаа, үдэшлэгт зориулагддаг.
Доналд Трамп лхагва гаригт Өмнөд Каролина мужийн захирагч Никки Холейг НҮБ-ын элчин сайдаар, Бэци ДеВосыг Боловсролын газрын сайдаар томилох санал оруулсан нь шуугиан тарьсан билээ.
Тэд Ерөнхийлөгчийг хурцаар шүүмжилж байсан ч засаг захиргааны дээд түвшний албан тушаалд томилогдох анхны эмэгтэйчүүд болоод байгаа аж.
Холей бол Энэтхэгийн цагаачдын охин бөгөөд энэ нь Трампын цөөнхийн бүлэглэлийнхнээс сонгох анхны сонголт байж болох юм. Гэхдээ эцсийн шийдвэрийг Конгресс баталгаажуулна. Сенат, доод танхимын аль алиныг нь бүгд найрамдахчууд олонхийг бүрдүүлсэн учир энэ хоёр эмэгтэйг томилох санал бараг батлагдсан гэж хэлж болохоор байгаа юм.
У.Маргад
Сэтгэгдэл ( 0 )