1400 цагаачийн амийг аварчээ

2016 оны 11 сарын 29

Италийн эргийн хамгаалалтын албаныхан Газар дундын тэнгисээр дамжин Европыг зорьж явсан 1400 хууль бус цагаачийн амийг аварсан байна. Тус албаныхны мэргэжлийн ур чадварын ачаар нэг ч хүн амь эрсэдсэнгүй гэж албаны төлөөлөгч мэдэгджээ.

Италийн эрх баригчдын мэдээлснээр, далайгаар дамжигч хууль бус цагаачдын тоо 2016 онд рекорд хэмжээнд хүрсэн гэжээ. 2014 онд 170 мянган цагаач бүртгэгдэн дээд үзүүлэлттэй гарч байсан бол энэ онд нийт 171 мянган дүрвэгч далайн замаар Европт очсон байна.

Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн олон улсын байгууллагын тоо баримтаас харахад, 2016 онд 4700 гаруй хууль бус дүрвэгч Европыг зорих замдаа Газар дундын тэнгист амь үрэгдсэн аж.

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top