Хятадын эрх баригчид “Википедиа”-г хаалаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 29

БНХАУ-ын эрх баригчид чөлөөт нэвтэрхий толь “Википедиа”-г бүрэн хаажээ. Өмнө нь зөвхөн Хятадад зориулсан хувилбарыг хаасан бол энэ удаад бүхэлд нь хориглосон байна. Business Insider энэ талаар мэдээллээ. Хятадын эрх баригчид “иргэдэд хүрэх ёсгүй” мэдээллийг тус бүрт нь хаах арга хэмжээ авдаг байсан. Харин “Википедиа” хамгаалалтаа сайжруулж, хаалт хийх боломжийг үгүй хийсэн нь бүрмөсөн хаах хангалттай шалтгаан болжээ.

Чөлөөт нэвтэрхий толийг үүсгэн байгуулагч Жимми Уэльс өнгөрсөн есдүгээр сард болсон “Leadership Energy Summit Asiа" чуулган дээр “Хятадын эрх баригчид цаашид манай цахим хуудсыг хянаж чадахгүй болсон. Тиймээс бүхэлд нь хаах шийдвэр гаргах магадлал өндөр” хэмээн хэлж байсан нь ийнхүү биеллээ оллоо.   

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yag say shalgaj uzle(124.192.130.25) 2017 оны 01 сарын 21

hudlaa

0  |  0
Top