Нигерийн арми нутгийн хойд хэсэгт үйл ажиллгаа явуулж буй лалын хэт даврагч бүлэглэл “Боко Харам”-тай хийж буй тэмцэл амжилт олжээ. Тэднийг газар нутгаасаа тун удахгүй хөөн гаргаж чадахаар болсон тухай Нигерийн Ерөнхийлөгч Мухаммад Бухари ВВС агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. Тэрээр “Тэмцэлд бид бараг л ялчихлаа” хэмээн онцолжээ.
Лалын “Боко харам” бүлэглэл Нигерийн хойд мужуудад байрласнаас хойш нутгийн иргэд зургаан жилийн турш дарлагдан байнгын айдас түгшүүрт амьдарч байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгч армидаа хандан “Боко харам” бүлэглэлийг бүрэн дарж дуусгах үүргийг өгсөн нь ийнхүү хэрэгжжээ. Зарим эх сурвалжийн хэлснээр, Ерөнхийлөгчийн хэлсэн нь худлаа, Засгийн газрын арми бүрэн ялалт байгуулаагүй гэж байгаа ч амжилт олсныг нь үгүйсгэхгүй байгаа юм.
“Боко харам” бүлэглэл Нигерийн нутагт орж ирснээс хойш орон нутгийн 17 мянган иргэн тэдний гарт амь насаа алдаж, хоёр сая гаруй иргэн орон гэрээ орхин дүрвэсэн гэсэн баримт байдаг аж.
“Боко харам” бүлэглэлийн тухай
-Барууны боловсролыг эсэргүүцэх зорилгоор 2002 онд анх байгуулагдсан. Эхэндээ барууны боловсрол эзэмшихгүй байхыг сурталчилж байснаа яваандаа сургууль, боловсролын байгууллагад халдан эвдэж сүйтгэдэг болжээ.
-2009 оноос зэвсэгт тэмцэл өрнүүлж эхэлсэн.
-Нигерийн зүүн хойд мужуудад дээрэм тонуул, хүүхэд хулгайлах гэмт хэрэг өдүүлж, 17000 үний амь хөнөөжээ. Дунд сургуулиудаас хүүхэд хулгайлж байсны дотор 200 гаруй охидыг хулгайлсан хэрэг багтана.
-“Лалын улс” бүлэглэлтэй хамтарч ажилладаг. Өөрсдийгөө тус бүлэглэлийн Баруун Африк дах салбар гэж үздэг аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Iimerhuu handalt avah gesen tahian tarhitanguud neteer duuren yum daa
Pizdaaàaaaa yugaaaa bicheed bgaaaa laaalaaaaar veee