Колумбид сүйрсэн онгоцноос 10 зорчигч амьд үлдэн, маш хүнд байдалтай байна хэмээн 360 Radio Colombia мэдээлжээ.
Онгоцонд нийт 80 орчим зорчигч явсан бөгөөд тэдэн дотор Бразилийн “Шапекоэнсе” клубын 27 хөлбөмбөгчин явсан аж. Тэд Өмнөд Америкийн аварга шалгаруулах хагас шигшээ тоглолтод “Атлетико” багтай тоглохоор зорьж явжээ.
Онгоцны осол Медельина нисэх буудлаас холгүй тохиолдсон байна. Онгоц уулархаг районд сүйрсэн учраас аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )