Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хэ авлигатай холбоотой асуудлаар сүүлийн үед нэр хүнд нь ихээхэн унаад байгаа билээ. Тэрээр өөрийн орны ард иргэдэд хандан телевизээр тусгай мэдэгдэл хийжээ. Энэ үедээ ард түмнийхээ өмнө уучлал гуйн, буруугаа хүлээсэн байна. Тэрээр огцроход бэлэн байгаагаа мэдэгдээд, өөрийнх нь хувь заяаг тус улсын Парламент шийдэх эрхийг олгожээ.
Сэтгүүлчид Пак Кын Хэ-гийн үгийг түүний найз “удирддаг” талаар мэдсэнээс хойш түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт сэжиглээд байгаа билээ. Сөрөг хүчнийхэн түүний найз эмэгтэйг “шулам” хэмээн нэрлээд, өөрийн эд баялгаа арвижуулах зорилгоор төрийн тэргүүнд нөлөө үзүүлэн, түүний нэр хүндийг ашиглаж тус орны томоохон компаниудад дарамт шахалт учруулдаг байсан хэмээн буруутгаж байгаа юм.
Орон нутгийн хэвлэлүүдэд энэ хэрэгтэй холбоотой нийтлэлүүд гарах болсноос хойш Өмнөд Солонгост олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаалууд зохион байгуулагдсаар бараг сарын нүүр үзээд байгаа билээ.Тус орны ард иргэд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсаар байгаа юм.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )