АНУ-ын арми биологийн зэвсэг туршиж байсан нь илэрлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 30

АНУ-ын арми 1960-аад оны үед Японы Окинава дахь цэргийн бааздаа биологийн зэвсэг бүтээхийг оролдож байжээ. АНУ-ын албаны эх сурвалжаас авсан мэдээллийг үндэслэн Японы Kyodo News сонин  нийтэлсэн байна.

“Kyodo News”-ийн олсон баримтаас үзвэл, Нэгдсэн улсын арми 1961, 1962 оны хооронд арал дээр багаар бодоход 10 удаагийн туршилт явуулсан болох нь тодорхой байгаа гэнэ. Тэд биологийн зэвсэг бүтээх ажилдаа нэгэн төрлийн хорт мөөгийг ашиглаж байсан бөгөөд үр тарианд үзүүлдэг сөрөг нөлөөллийг нь судалж, биологийн зэвсэг бүтээхээр оролдож байсан байна. Энэхүү мөөг нь дэлхийн 85 улсад тарсан, цагаан будаа үр тарианд онцгой хор хөнөөл учруулдаг онцгой шинж чанартай ургамал юм байна. 60 сая хүнийг хооллоход хүрэлцэхүйц хэмжээний цагаан будааг энэ мөөг жил бүр устгадаг ажээ. АНУ-ын арми Окинава дахь цэргийн бааздаа цагаан будааны хэд, хэдэн талбай байгуулж, уг мөөгөөр халдварлуулан туршиж байжээ. Зөвхөн арал дээр ч биш, Тайванийн цагаан будааны тариалангуудад ч туршиж байсан баталгаатай баримт ч байгаа гэдгийг Kyodo News-т хэвлэгдсэн нийтлэлд өгүүлжээ. Гэхдээ Тайванийн яг аль нутагт, хэзээ туршилт явуулсан гэсэн тодорхой цаг хугацааг нь тавьсангүй.

АНУ-ын арми Пуэрто рико болон Хавайн арлуудад биологийн зэвсгийн туршилт явуулж байсан тухай баримт хэвлэлээр цацагдаж байсан ч Окинава, Тайваньд туршилт хийсэн мэдээлэл гарч байгаагүй юм. АНУ-ын БХЯ биологийн зэвсэг бүтээх бүх туршилтаа 1969 онд албан ёсоор хааж байжээ.

АНУ нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы Окинава арлыг эзлэн авсан бөгөөд 1972 он хүртэл мэдэлдээ байлгасан юм. 1972 онд Японд эргүүлж өгснийхөө дараа ч цэргийн баазаа байрлуулсаар байгаа бөгөөд эдүгээ уг арал дээр АНУ-ын 14 бааз үйл ажиллагаа явуулдаг юм байна.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(89.217.200.133) 2016 оны 11 сарын 30

ed nariin hamag buzar um ali hediin delhii dayar il bolson shdee, ene yuch bish, aimaar um ih bii

0  |  0
Album(103.57.94.185) 2016 оны 11 сарын 30

америкчуудаа гэж одоо ч гэсэн сэтгэл зүйн дайн туршилт хийж байгаа даа

0  |  0
төр засаг(202.131.238.58) 2016 оны 11 сарын 30

АНУ ийм л хүмүүс дээ яаж манайд туршаагүй юм шүтээд байсан тэр Тэмүүжин Сайханбилэг Баярцогт нар нүүсэн сураг байсан үүнийг анхаарах болж дээ Эба минь

0  |  0
тариа(202.179.11.10) 2016 оны 11 сарын 30

хими биологийн зэвсэг заавал хүнийг ил хордуулж алахдаа биш юм байна.Идэх хүнсний ургамлыг нь хордуулж ургац алдуулахад болох юм байна даа. АНУ генийн өөрчлөлттэй улаан буудай гаргаж эзэлж авсан орныг тариалах үргүй болгож байгаад өөрөөсөө хараат болгодог

0  |  0
Top