Фидель бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх

2016 оны 11 сарын 30

Фидель Кастрогийн дурсгалыг хүндэтгэхээр Гаванад олон сая хүмүүс цугларсан байна. Хувьсгалын асар том талбай хүмүүсээр пиг дүүрчээ. Тэртээх өдрүүдэд Кубын домогт удирдагч агсан энэ л талбай дээр өөрийн алдарт илтгэлүүдээ тавьж байсан билээ. Харин одоо тэрхүү индрийн дэргэд Америк, Ази, Африк, Европ тивийн улс орнуудын удирдагчид зогсож байна.

 

Эмгэнэлийн цуглаан дөнгөж эхлэх үеэр талбайн төвд орших Хосе Марти-ийн нэрэмжит хөшөө рүү очих өчүүхэн ч зай үлдээгүй аж. Талбай дээр хамгийн багадаа гэхэд, нэг сая гаруй хүн цугларчээ. Домогт удирдагчийн хөрөг зураг, туг далбаагаа барьсан хүмүүс улам нэмж ирсээр байгаа аж.

 

Хүмүүс ундны ус, зуушаа хүртэл авч ирснээс харахад, Хувьсгалын талбай дээр Фидель Кастро удирдагчийнхаа олон цагийн илтгэлийг сонсохоор ирсэн юм шиг санагдахаар. Гэвч өнөөдөр тус талбай дээр тэр өөрөө биш, харин хүмүүс түүний тухай ярьцгааж байна.

Талбай дээр байгаа хүмүүс харуусал гунигаа барьж чадахгүй байгаа бололтой:

  • Бидэнд мэдээж, харамсалтай байна. Фидель бидний хувьд бараг л гэр бүлийн гишүүн маань юм шиг санагддаг байсан тул яг л өөрийн ойр дотны хэн нэгнийг алдсан мэт харамсал төрж байна.  

Тэнд байгаа хүмүүс Фидель тэдний сэтгэл зүрхэнд үүрд орших болно хэмээн өгүүлцгээж байлаа. Тус орны залуусын хувьд, тэр жинхэнэ баатар, амьд домог байсан юм.

Өнөөдрийн энэхүү цуглаан Гаванад болж байгаа сүүлчийнх юм байна. Өнөөдрөөс эхлэн Фидель Кастрогийн чандар бүхий оршуулгын бумба орон даяар тойрч, Кубын иргэн бүр хайрт удирдагчтайгаа салах ёс гүйцэтгэх аж. 

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(89.217.200.133) 2016 оны 11 сарын 30

Ganz kuba bish, olon yaduu orond ih um hiisen jinhen temzegch nasan turshdaa temzeldee ynench delhiin ganz udirdagch

0  |  0
Top