Колумбид сүйрсэн онгоцны ослын газарт ажиллаж буй аврагчид дахин нэг амьд хүн олсон байна. “Амьд үлдсэн зургаа дахь хүн бол Бразилын хөлбөмбөгчин Элиу Нету болох нь батлагдсан бөгөөд одоогоор түүнийг ослын газраас нүүлгэн шилжүүлээд байна” хэмээн сүйрлийн гамшгийг арилгах Агентлагаас мэдээлжээ.
Мягмар гаригийн өглөө Колумбын эрх баригчид мэдэгдэл хийхдээ 76 хүн амь үрэгдсэн баримтыг баталгаажуулж байсан бол хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, уг онгоцны ослоор 75 хүн амь үрэгдсэн болж таарч байна.
Амь үрэгдэгсдийн 20 нь Бразилын хөлбөмбөгийн “Шапекоэнсе” багийн тамирчид бөгөөд тэд Өмнөд Америкийн аварга шалгаруулах хагас шигшээ-д Колумбын “Атлетико” багтай тоглохоор нисч явсан билээ.
Онгоц цаг агаарын таагүй нөхцөл байдалд осолдсон бөгөөд зарим эх сурвалжаас харахад, шатахуун нь дууссаны улмаас унасан байх магадлалтай аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 1 )
ёо сайхан залуучууд бурхан минь