Египетийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сиси улс орны хэмжээнд орон сууцны барилга барих өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо зарлаж байсан билээ. Тэгвэл тэрээр энэхүү хөтөлбөрөө сонгуулийн амлалт биш байсан гэдгийг харуулж, хэрэгжүүлэх ажилдаа оржээ.
“Нэг сая айлын орон сууц” хэмээх уг төслийн нийт өртөг 40 тэрбум ам.доллар бөгөөд АНЭ улсын Arabtec компанитай хамтран таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх аж. Төслийн хүрээнд нэг сая айлын орон сууц ашиглалтад орох бөгөөд дундаж орлоготой иргэдэд зориулагдах юм байна. Санхүүжилтийг гадаад дотоодын банкнаас авах зээлээс бүрдүүлэхээр болжээ.
Абдель-Фаттах аль-Сиси нь өмнөх Ерөнхийлөгч Мухамед Мурсиг түлхэн унагасан гол хүн бөгөөд дараа нь явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
manaih bol buh ailuudaa oron suutsjuulah bolomj bsan gevch