Өнөөдөр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр тохиож байна. "ДОХ" хэмээгч энэхүү аймшигт өвчнөөр дэлхийн 36.7 сая хүн өвчлөөд байгаа бөгөөд жилд 2.1 сая хүн ДОХ –ын халдварыг шинээр авдаг ажээ.
Харин эсэргээрээ энэхүү аймшиг вируст халдварын улмаас 1.1 сая хүн хорвоог орхиод байгаа юм. Энэ нь ДОХ-ын шалтгаант нас баралт хамгийн өндөр байсан 2005 онтой харьцуулахад 45 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа бөгөөд улс орнууд 2030 он гэхэд ХДХВ-ийн халдварын тархалтыг хяналтандаа авч, цаашид ямар ч улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгох зорилт тавин ажиллаж байгаа ажээ.
Энэ жилийн хувьд энэхүү өдрийг “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт”гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэ талаар НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн Гүйцэтгэх Захирал Mихел Сидибе “Одоо ДОХ-ын эсрэг эхэлсэн ажлаа дуусгахын төлөө эргэж нэгдэх цаг болжээ. Энэ боломжийг ашиглан “ДОХ-ын аюулыг 2030 он гэхэд устгахын төлөө яаравчилья” гэж гишүүн орнуудад уриалмаар байна” гэжээ.
О.Туяа
Сэтгэгдэл ( 0 )