XX зууны тахал гэгддэг ДОХ/ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжах төдийгүй зүү тариураар, цусаар, хөхний сүүгээр дамждаг. Тэгвэл эмч, сувилагчийн буруутай үйлдлээс болж 1988 онд 28 жилийн өмнө Халимагийн нийслэл Элстэй хотод Хүүхдийн эмнэлэгт эмчлэгдэж байсан 75 хүүхэд ДОХ/ХДХВ-ын халдвар авсан гэх мэдээлэл дэлхий нийтийг цочроож байв. Халдвар авсан эдгээр хүүхдүүдийн хувьд энгийн бэртэл гэмтэл авсан хүүхдүүд байсан ажээ.
Түүнчлэн эдгээр хүүхдүүд 1-10 жилийн дараа нас барсан байна. Тухайн үед эмч, сувилагч нар тариа хийхдээ зөвхөн тариурын зүүг л сольдог байсан нь ийнхүү олон хүүхэд нас барах шалтгаан болжээ.
Эх сурвалж: “Монголын мэдээ” суваг “Өглөөний мэдээ” хөтөлбөр
Сэтгэгдэл ( 0 )