АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд ХДХВ-ын халдвараас сэргийлэх боломжтой Трувада эмийг гарган авчээ. Энэ нь ДОХ-ын вирусын халдвар авахаас сэргийлэх үүднээс гарч буй анхны шахмал эм бөгөөд энэхүү эм гарсанаар ДОХ-той тэмцэх ажилд ахиц дэвшил гарлаа хэмээн дэлхийн хэвлэлүүд онцолж байна.
Энэхүү эмийг ДОХ-ын халдваргүй иргэд урьдчилан сэргийлэх маягаар хэрэглэх ёстой бөгөөд ингэхдээ ретровирусын эмтэй хавсарч хэрэглэх ёстой ажээ.
Эмийг гаргаж авсан эрдэмтэдийн тооцоогоор энэхүү эм халдвар авах эрсдлийг 45-75 хувь хүртэл бууруулдаг гэнэ. Тус эм АНУ-ын эмийн сангуудаар 30 ширхэг нь 1564 доллараар худалдаалагдаж байгаа ажээ.
О.Туяа
Сэтгэгдэл ( 0 )