Томоохон ослын дараа архи зардаг цэгүүд бүгд хаагджээ

2016 оны 12 сарын 02

Долоон хүний амь насыг авч одсон зам тээврийн томоохон ослын дараа Чечень дэх архи худалдаалдаг цэгүүд бүгд сайн дураараа хаагдсан байна. Энэ тухай тус улсын парламентын дарга Магомед Даудов мэдээлжээ.

“Кавказ” зам дээр саяхан тохиолдсон том ослын дараа согтууруулах ундаа худалддаг аж ахуйн нэгжүүд өөрсдийн сайн дураар тухайн үйл ажиллагаа явуулахаас татгалзлаа” хэмээн Даудов өгүүлсэн байна.

Архи согтууруулах ундаа худалдаалдаг 20 дэлгүүр хаагдсанаар тухайн бүс нутагт ийм төрлийн худалдаа эрхэлдэг ганц ч цэг үлдээгүй гэж албаны төлөөлөгч онцлон дурдсан аж.

Дашрамд дурдахад, Чечень дэх “Кавказ” төв зам дээр гурван автомашин мөргөлдсөний уршгаар долоон хүн амь үрэгдсэн дотор хүүхдүүд байсан гэнэ. Тус улсын төрийн тэргүүн Рамзан Кадыров ослын гол буруутан согтуу жолоочийн үйлдлийг санаатай халдлага ч байж болзошгүй хэмээн сэжиглээд байгаа аж.

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top