Хиллари Клинтон өөртөө биш, нөхөртөө хэт найддагаасаа болж ялагджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 02

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Хиллари Клинтон төрийн тэргүүнээр сонгогдсон тохиодолд эдийн засгийн тал дээр нөхрийнхөө дэмжлэгийг авах бодолтой байсан юм. Тэрээр “ABC News”-т өгсөн ярилцлагадаа “Би Ерөнхийлөгч болчихвол улс орны эдийн засгийг хэрхэн сэргээхийг нөхрөөсөө асууна. Тэр яаж хийхийг нь мэдэж байгаа” хэмээн өгүүлжээ. Үүнээс үүдэж, түүний ялагдлын шалтгааныг шинжээчид олон талаар дүгнэж байгаагийн нэг нь Хиллари өөртөө биш, нөхөртөө хэт найддаг нь ялагдал хүлээх нэг сэжим болсон гэх дүгнэлт бас багтаж байгаа юм байна.

Хилларигийн нөхөр Билл Клинтон нь Ерөнхийлөгчийн албыг 1992-2000 он хүртэл хоёр сонгуульт хугацаанд хашсан туршлагатай улстөрч юм. Тэрээр төрийн эрхэнд байх хугацаандаа нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 38 мянган доллар байсныг 45 мянга болтол нь нэмэгдүүлж байжээ.  

Ажиглагчдын дүгнэж байгаагаар бол Хиллари Ерөнхийлөгч болсон тохиолдолд Биллийн карьер өсөх нь ойлгомжтой байжээ. Гэхдээ эдийн засаг бус, олон улсын харилцааны чиглэлээр ажиллах магадлал өндөр гэж таамаглаж байсан ч энэхүү найдлага талаар болсон юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.23.62) 2016 оны 12 сарын 02

За даа УНАСАН БӨХӨД ШАЛТАГ МУНДАХ БИШ ДЭЭ, Өнгөрсөн хойно нь бусадруугаа буруу өгөөд ч яахав дээ, Одоо хичнээн уйлан дуугараад бүх болдогоороо болоод л өнгөрлөө шүү дээ,

0  |  0
нямаа(43.242.241.86) 2016 оны 12 сарын 02

яг үнэндээ энэ хүн бөгс бөөрний асуудал ярьсаар байгаад л ялагдсан ш дээ. дэлхийн хувь заяанд нөлөөтэй иймтом гүрнийг бөгс бөөр ярьсаар гарч ирсэн хүн удирдаж болохгүг амермк шиг иргэний нийгэм хүчтэй хөгжсөн улсын иргэд сонгоогүйд гайхах зүйл алга

0  |  0
Top