Хятадад уурхайчид амь үрэгджээ

2016 оны 12 сарын 03

Зүүн хойд Хятадын Хэйлунзян мужийн Цитайхэ хотын тойрогт байрлах нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас 21 уурхайчин амь үрэгдлээ гэж Хятадын эрх баригчид мэдээлсэн байна.

БНХАУ дахь уул уурхайн олборлолтын салбар дэлхий дээр хамгийн аюултайд тооцогддог бөгөөд уурхайн ослын улмаас нэг жилд хэдэн мянгаараа хүмүүс амь үрэгддэг аж. Тэдгээр осол аваарын ихэнх тохиолдол техник, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг зөрчсөнөөс үүсдэг бололтой.  

Өнгөрөгч онд Хятадын эрх баригчид аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байгаа 5000 гаруй уурхайн үйл ажиллагааг зогсоон, хааж байсан билээ.

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top