Хятад улсын усны бохирдол тун удахгүй хүн амьдрах аргагүйд хүргэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 03

БНХАУ-ын эрдэмтэд нутаг дэвсгэртээ байгаа гүний усны нөөцүүдэд шинжилгээ хийж үзэхэд 60 хувь нь унданд шууд хэрэглэж болохооргүй хэмжээний бохирдолттой байжээ. “Синхуа” агентлаг энэ талаар мэдээллээ.

Тус улсын Үндэсний ашигт малтмалын газар 203 хотод өнгөрсөн жил хэрэгжүүлсэн усны чанарын судалгааны дүнгээ танилцуулахад дээрх баримт багтсан байна. Судалгаагаар нийт усны 60 хувийг “маш муу” мөн “харьцангуй муу”  чанартай байгааг тогтоожээ. “Харьцангуй муу” чанарын ус нь  урьдчилсан байдлаар ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр  ундны усанд хэрэглэж болохооргүй ус бөгөөд “маш  муу”  чанарын ус нь ундны усанд хэрэглэж огт болохгүй ус гэжээ.

2014 оны судалгаагаар шууд унданд хэрэглэж болохгүй ус 57.4 хувь байсан бөгөөд хоёр жилийн дотор гурван хувиар нэмэгдсэн байна.

Хятадад энэ хэдэн арван жилийн хугацаанд эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор хүрээлэн буй орчны бохирдол муудаж байгаа бөгөөд газар бүрт утаан манан үүсч, гол мөрөн болон хөрсний бохирдол ч тэлэх болжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hg(103.212.118.152) 2016 оны 12 сарын 04

Ih ongirood huuruud baigaa yumaa udahgui uuh ch usgui boloh gej baigaagaa medej bga boluu

0  |  0
Zochin(112.72.11.107) 2016 оны 12 сарын 04

Tsereg armia beldchihsen.Odoo gadagshaa dain hiih l uldej.bid ch ungursuun.yduu manius l hetsuu bna.baychuud darga nar gadagshaa garaad yvchihna.naaduulchin medcheed l idej huraagaad bga.

0  |  0
Zochin(112.72.11.107) 2016 оны 12 сарын 04

Tsereg armia beldchihsen.Odoo gadagshaa dain hiih l uldej.bid ch ungursuun.yduu manius l hetsuu bna.baychuud darga nar gadagshaa garaad yvchihna.naaduulchin medcheed l idej huraagaad bga.

0  |  0
unen(49.0.162.66) 2016 оны 12 сарын 03

ene yug helj baina geheer hyatduud udahgui shine gazar nutag ru teleh bodlogo barij ehlene gesen ug oros mongol kazakhstan dundad azi ru

0  |  0
Баадай(202.9.41.56) 2016 оны 12 сарын 03

Хятадын химийн үйлдвэрийн орчмын далай үүнээс их бохирдсон б.на шүү.Эх дэлхийгээ хамгаалах хөдөлгөөний ажлыг эрчимжүүлж үр дүнд хүргэх хэрэгтэй б.на.

0  |  0
уншигч(139.5.216.243) 2016 оны 12 сарын 03

гадны хөрөнгө оруулалт далай шиг цутгаж орж ирснээр хятадад маш их үйлдвэр нэмэгдсэн энэ нь нэг талаар мөнгө их орж ирж байгаа боловч бас сөрөг нөлөө ихтэй байж таарах нь дээ

0  |  0
Ариунсанаа(202.9.42.118) 2016 оны 12 сарын 03

Энэ тодорхой л доо бохир заваан нь дэндсэн 1 тэрбум хагас хүн тэнд язаганаж байна Тэд идэж уухгүй зүйл байхгүй Ялаагаа жоомоо царцаа дэвхрэг өт хорхой ер нь амандаа хийгээд зажлаж болох тэр бүхнийг идэж уудаг. Тэр нөхцөлөөс орон нутаг нь авах юм байхгүй болтлоо бохирдож байгаа нь тэр.

0  |  0
Зочин(202.9.41.13) 2016 оны 12 сарын 03

Удахгүй хятадын бүх газар нутаг хүн амьдрахын аргагүйд хүрнэ. Энэ бол хятадуудын өөрсдийнхөн буруу. Хятадууд их бохир заваан суудаг. Дээр нь хүн ам маш олонтой зэргээс болж газар нутаг нь хүн амьдрах аргагүйд хүрч байгаа юм.

0  |  0
Top