Ханты-Мансийск автономит тойрогт ням гаригт тохиолдсон зам тээврийн том осолтой холбогдуулан гашуудлын өдөр зарласан байна. Сүүлийн үеийн мэдээллээс харахад, уг ослын уршгаар 11 хүүхэд, нэг том хүн амь алдаж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэн аж. Ханты-Мансийск руу эцэг эхчүүд ирж, таниулах ажиллагаа явагдаж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэн, хохирогсдод бүхий л шаардлагатай тусламжийг үзүүлэх болно гэжээ. Бүс нутгийн эрх баригчдын мэдээлснээр, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд тус бүр нэг сая рубль, гэмтэж бэртэгсдэд хүнд хөнгөнөөс хамааран 100000-300000 рубль олгохоор шийдвэрлэсэн аж.
Одоогоор шалгаж нягтлах ажил явагдаж байгаа бөгөөд осолд нэг автобус, өөр гурван машин өртсөн юм байна. Автобус дотор спортын акробатикийн тэмцээнд оролцоод Нефтеюганск руу гэр рүүгээ буцаж явсан хүүхдийн баг явсан аж.
Ослоор гэмтэгсдийг тойргийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хотын олон оршин суугчдад тэдэнд цусаа өгч амийг нь аврахаар эмнэлэгт очиж байгаа гэнэ. Эмч нарын багийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамны тэргүүн Вероника Скворцова гардан удирдаж байгаа бөгөөд өчигдөр орой түүний хамт нийслэлийн эмнэлгүүдийн шилдэг эмч нар Москвагаас Ханты-Мансийск руу нисэн очсон юм байна.
Шөнө зам дээр цас ихээр орон, харанхуйд халтиргаа гулгаа ихтэй байх үед нэгэн том ачааны тэрэг гулган зам хөндөлссөн үед хүүхдүүд сууж явсан автобус түүнийг ирж мөргөсөн аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )