“Limes”: Украин гурван хэсэг хуваагдана

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 05

Украин дахь улс төрийн хямрал, тэмцэл зогссон ч түүний үр дагавар цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Геополитикоор дагнан бичдэг Италийн “Limes” сэтгүүлд Украиныг ирээдүйд гурван хэсэг болж хуваагдана гэж бичжээ. Дэлхийн эдийн засгийн хямрал, геодолитикийн өөрчлөлт нь эцэстээ ийм үр дүн дагуулах гэнэ.

Экспертүүдийн дүгнэснээр, Украин улс хэдхэн жилийн дараа дараах байдлаар хуваагдах нь. Дорнод Украин буюу Харьков, Луганск, Донецк, Днепропетровск, Запорож, Херсонск муж Крымын жишээгээр ОХУ-д нэгдэнэ. Энэ үйл явц эхэлчихсэн үргэлжилж байгаа бөгөөд тун удахгүй эцсийн нүүдэл хийгдэх гэнэ.  

 Үүний дараа Төв Украины Чернигов, Сум, Житомир, Киев, Полтав, Винницк, Черкасс, Кировоград, Николаевск, Одесс, Хмельницк, Черновицк муж “Шинэ Оросын зөвлөл”-д багтаж, ОХУ-ын хүчтэй нөлөөнд орно. Зөвхөн Баруун Украины Ровенск, Львов, Тернопольск, Ивано-Франковск, Закарпатск муж тусгаар тогтносон улс статусаа хэвээр хадгалах ажээ. Харин Волынск мужийг Беларустай нэгдэнэ гэсэн байна.

“Limes”-т бичсэнээр бол, ОХУ-ын хүчирхэгжилт, амбийцаас АНУ ихэд болгоомжилж байгаа бөгөөд ингэх хоёр шалтгаан байгаа гэнэ. Нэгдүгээрх нь, В.Путин ЗХУ-ыг эргээн сэргэн гэж байна гэсэн хардлагаас үүдэлтэй бол нөгөө нь ОХУ-ын нөлөө Өмнөд Америк, Африк тивийн орнуудад бэхжиж байгаа явдал юм байна.

Крымыг нэгтгэсэн нь зөв эсэх  НҮБ-д явагдсан санал хураалт дээр маш олон улс түдгэлзсэн санал өгсөн. Түдгэлзэж, татгалзсан ор­нуу­дыг ОХУ-ыг дэмжсэн гэж үз­вэл саналын харьцаа 100-93 болж бараг тэнцсэн. Энэ нь АНУ тэргүүтэй барууны орнуудад том сануулга өгсөн юм. Учир нь, НҮБ-д гишүүнчлэлгүй ч бие даасан улс гэдэг нь ойлгомжтой Палестин, Каталон зэрэг үн­дэстнүүд ОХУ-ын талд зогсч байсан юм. Энэ нь ОХУ-ыг илүү зоригжуулж, “Лалын улс”-д цохилт өгөх нэрээр Сирид цэрэг оруулах гол нөхцөл болсон гэж үздэг. Түүнээс ч өмнө, Гүржийг ахархан хугацаанд буулган авч, Абхаз гэдэг тоглоомын улс байгуулснаараа амбийцаа харуулсан гэдгийг барууны ажиглагчид хэлдэг. Тиймээс Украины талаарх дээрх таамаглал магадлал өндөртэй бөгөөд биелэлт нь удахгүй гарна гэдэгт “Limes”-ын шинжээчид итгэлтэй байна. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а(202.179.29.239) 2016 оны 12 сарын 05

Аль ч эзэнт гүрнүүд бага их гэлтгүй улс орнуудыг нэг нэгээр нь бага багаар нэгтгэдэг шүү дээ. Орос тэр жишгээр явах нь. Өнөө г хүртэл Оросоос айж үргэлж нөлөөнд байсан Европ өнөөдөр бүгд нэгдсэний ачаар бага ч гэсэн хүчний харьцаа тэнцэж байна.

0  |  0
itgel(112.72.11.110) 2016 оны 12 сарын 05

Oroc oron zuv. Futin eh oron negtnee negtgej baigaa ni yhaantai lider mun.

0  |  0
Top