Долоон сартай хүүг нь зоддог байсныг нохойныхоо тусламжтайгаар мэджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 06

Эцэг эхийг нь гадагш гарах болгонд 7 сартай хүүг нь зодож харгисладаг байсан асрагч нохойноос болоод шүүхийн өмнө сууж ял сонссон талаарх мэдээллийг хүргэе. Хэдийгээр энэ хэрэг гурван жилийн өмнө тохиолдсон ч өнөөг хүртэл хүүхэд асрагчдын харгислал тасрахгүй байгаа билээ.

Дээрх хэргийн тухайд хүүхдийн эцэг эх, асрагч руу учир шалтгаангүй дайран хуцах нохойгоо хараад хардах сэтгэл төрөөд дуут бичлэг хийж хэргийг илрүүлсэн байна. Америкийн Өмнөд Каролина мужийн Чарлестон хотын иргэн Бенжамин уг хэрэг гарахаас жилийн өмнө хүүгээ асрагчаар харуулахаар болсон бөгөөд асрагч ирээд таван сар орчим болсны дараа энэхүү үйлдлийг нь илрүүлжээ.

Бенжаминий гэр бүл учир битүүлгээр хүүхэд асрагч руу нь дайраад байгаа нохойгоо ямар нэгэн зүйл хэлэх гээд байгааг нь мэдсэн учраас ажилдаа явахаасаа өмнө утсаа дуу хураагч дээр нь тавиад буйдангийнаа завсар хийж орхисноор асрагчийн хүүг зодож, харааж байгаа дуу хураагдсан байна.

Хүүгийн аав энэ талаар сэтгүүлчдэд “Бид бүхэл бүтэн таван сар харуулчихаад мэдээгүй байхад нохой минь бидэнд хэлсэн. Хэрэв тэр бидэнд мэдэгдээгүй бол хүүг минь зодсоор л байх байсан. Миний нохой хүүгээс минь гадна маш олон хүүхдийг аварлаа” хэмээн ярьжээ.

Хүүхэд асрагч эмэгтэйг шүүхийн байгууллага саатуулан, хорих ялаар шийтгэсэн байна.

О.Туяа


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баяса(202.70.46.217) 2016 оны 12 сарын 07

Ямар яргачин зэвүүн хар ланзар вэ

0  |  0
Зочин(202.179.23.13) 2016 оны 12 сарын 06

Нохой муухан хүнээс хамаагүй дээр гэж энэ дээ

0  |  0
guest(202.9.41.211) 2016 оны 12 сарын 06

Ямар ухаантай нохой вэ

0  |  0
Top