10 мянга гаруй цохыг хатаамал болгон хадгалсан Хятад залуугийн цуглуулгаар...

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 06

Төв Хятадын Хубэй мужийн Мао хэмээх залуу сүүлийн найман жилийн турш цох болоод түүнтэй ижил овгийн амьтдыг судалж байгаа аж. Түүний цуглуулгад өдгөө 10 мянга гаруй хатаасан амьтад байгаа бөгөөд тэрбээр энэхүү цуглуулгаараа маш их бахархдаг гэнэ. Тэрбээр энэ талаараа “Миний цуглуулгууд энгийн хүнийг харахад жаахан заваан энгийн нэгэн амьтад мэт харагдаж магадгүй. Гэхдээ энэ бол дахин давтагдашгүй, эгэл бус “төгс” амьтад юм. Миний цуглуулга, хатаамал бүр хаана ч байхгүй өндөр үнэ хүрнэ” хэмээн ярьсан байна.

Мао өдгөө 28 настай бөгөөд өөрийн энэхүү цугуулгадаа хамаг амьдралаа зориулж яваа гэхэд хэлсдэхгүй. Учир нь тэрбээр цуглуулгаа баяжуулахын тулд хичнээн ч долоо хоног, сараар хамаагүй ой мод, ууланд бүгчихдэг гэнэ. Үүгээр ч зогсохгүй түүний гэрийн булан бүрт цох хорхой, шавжнууд дүүрэн байдаг ажээ. 

Түүнийг тосгоных нь хүмүүс "Цох судлаач" хэмээн нэрлэдэг гэнэ. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
guest(202.9.41.107) 2016 оны 12 сарын 06

Ёстой хииж буй юмандаа зүрх сэтгэлээ зориулна гэдэг энэ байх даа, мундаг юм аа

0  |  0
zz(78.250.137.88) 2016 оны 12 сарын 06

mongoliin erdemten sudlaachid uls turchid er ni henen ch en e hunii chigchii huruund hurehgui yum bna setgelgui bolohoor mongol hezeech hujihgui

0  |  0
Цэвэр агаар(202.179.29.147) 2016 оны 12 сарын 06

Шарга морьт зусланд байрлал сайтай ”Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457

0  |  0
Top