Долоон настай Сири охин твиттэрээр дамжуулан тусламж хүсэв

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 06

Өчигдөр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлаг болох СNN долоон настай Сири охины твиттэр хаяг болоод Алеппо дахь бөмбөгдөлтийн бодит дүр зургийн талаарх мэдээллийг олонд хүргэсэн байна. 

Охины хувьд өнгөрөгч есдүгээр сард твиттэр хаягаа нээсэн бөгөөд энэхүү хаягаар дамжуулан өөрийн амьдарч буй газрын бодит дүр төрхийг олонд хүргэдэг байжээ.

Бана Алабэд охин “Өнөө орой бид ямар байшин бөмбөгдүүлж түүний дор хичнээн хүн дарагдаж үхэж байгааг харж байна. Аймшигтай, тэрхүү үйл явдлуудыг хараад би бараг үхэх шахсан. Хүн бүр л бөмбөгдөлтөд өртөхгүй байхын төлөө залбирч байна. Та ч гэсэн бидний төлөө залбираарай” хэмээн твиттэр хуудсандаа бичиж байв.

Гэвч түүнийг тэрхүү бичсэний дараа Алеппод маш хүчтэй бөмбөгдөлт болсон бөгөөд охинтой удтал холбогдож чадахгүй байсны дараа түүний ээжтэй холбогдож чаджээ. Банагийн ээж “Сирийн арми Алеппог эргүүлж авах томоохон дайралтыг эхлүүлээд байна. Бид Аллепо хотын зүүн хэсэгт босогчдын хяналтад байна. Бидэнд туслаач” хэмээн яриагаа эхлүүлжээ.

Энэхүү бичлэгт бөмбөгдөлтийн дуу маш тод сонсогдох бөгөөд ингэж холбогдсоноос хойш охины твиттэр хаяг ямар ч идэвхгүй байгаа ажээ. 

О.Туяа


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ok(122.201.21.85) 2016 оны 12 сарын 06

nanannananananannnanananananan

0  |  0
AL ISLAM(202.179.23.220) 2016 оны 12 сарын 06

DURTAI BOL ASLAMUUD DEEREE OCHIJ TOLGOIGOO TASDUULAHGUIYUDAA..

0  |  0
хүн(103.212.117.71) 2016 оны 12 сарын 06

дайн гэдэг бол дайн л байдаг юм. тэрэн дотор хүний эрх , хүүхдийн аюулгүй байдал хүчирхийлэл энэ тэр гэж шалчигнах хэрэггүй. өрөвдөж хайрлах гээд байгаа бол энэ дайнаа л зогсоо эсвэл алалцаад дуусах хэрэгтэй

0  |  0
Top