Левада төвөөс явуулсан судалгааны үр дүнгээс үзвэл, оросуудын талаас илүү хувь нь /56 хувь/ ЗХУ-ын задралд харамсаж явдгаа илэрхийлсэн бол, 51 хувь нь үүнээс зайлсхийж болох байсан гэж үзэж байна хэмээн Интерфакс мэдээлжээ.
Судалгаанд оролцогсдын дөнгөж 29 хувь нь “ЗХУ-ын задрал зайлшгүй үзэгдэл байсан” гэж үзсэн бол, 20 хувь нь энэ талаар хариулт өгөхөөс түдгэлзсэн байна. ЗХУ-ын задралд харамсаж явдгаа оролцогсдын 56 хувь нь илэрхийлсэн бол, 28 хувь нь огт харамсдаггүй, 16 хувь энэ талаар ямар нэгэн санал илэрхийлээгүй дүн гарсан байна.
Судалгаанд оролцогсдын дийлэнх буюу 53 хувь нь “Холбооны улсын задралын хамгийн харамсалтай үр дүн нь нэгдсэн эдийн засгийн тогтолцоо задран унасан явдал” хэмээн үзжээ. Харин 43 хувь нь энэ задралын үр дүнд “Их гүрэнд харьяалагдах сэтгэлгээ арилсан” гэж үздэгээ илэрхийлсэн байна. Тэдний гуравны нэг /30 хувь/ нь “Хаана ч очсон гэртээ/эх орондоо/ байгаа мэт” байх сэтгэлгээ устан үгүй болсон гэдэгт итгэлтэй байгаа аж. Мөн Ельцин, Кравчук, Шушкевич нарын байгуулсан “Беловежийн” хэмээх гэрээг хамгийн хариуцлагагүй, үндэслэлгүй гэрээ байсан учир ЗХУ-ын задралын гол шалтгаан болсон гэж судалгаанд оролцогсдын 29 хувь нь үзжээ. Харин 23 хувь нь энэ бүхний шалтгааныг ЗХУ-д дайсагнасан гаднын хүчний явуулга хэмээн үзсэн байна.
ОХУ-ын иргэдийн дөнгөж 12 хувь нь ЗХУ-ыг дахин сэргээхийг дэмжиж байгаа бол, дөрөвний нэг нь хэд хэдэн цөөн улсын нэгдэл буюу холбооны улсын бүтцийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тус байгууллагаас явуулсан өмнөх судалгааны дүнгээр, оросуудын гуравны хоёр хувь нь Украин улсыг сайн хөрш хэмээн үздэгээ илэрхийлж байсан ажээ.
Эх сурвалж: gazeta.ru
Орчуулсан: Д.Долгион
Сэтгэгдэл ( 8 )
Монголчуудын 99% нь социализм задарсанд харамсаж явдаг.
Tiim shuu arai shudraga niigem bsan. Dur esgesen ardchlal togtono gej daan ch bosongui. Eh ornoo mohooj bna daa bid.
Tiim shuu arai shudraga niigem bsan. Dur esgesen ardchlal togtono gej daan ch bosongui. Eh ornoo mohooj bna daa bid.
Tiim shuu arai shudraga niigem bsan. Dur esgesen ardchlal togtono gej daan ch bosongui. Eh ornoo mohooj bna daa bid.
Монголчууд ч социализмын задралд харамсдаг