Өчигдөр ОХУ-ын Ханты-Мансийскийн автономит мужийн ойролцоох замд Акробатик гимнастикийн тэмцээнд оролцоод буцаж явсан 7-16 насны гимнастикийн тамирчдын автобус осолдож, 12 бяцхан гимнастикч хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Энэхүү осолд орж нас барсан хүүхдүүдийн ар гэр, төрөл төрөгсдөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эмгэнэл илэрхийлсэн бөгөөд Оросын томоохон сүмүүдэд бурхан болоочдын хойноос мөргөл үйлдэж, Улсын хэмжээнд томоохон арга хэмжээ, тэмцээн уралдаан, найр найдмыг хориглох шийдвэрийг гаргасан байна.
Тус автобусанд нийтдээ 32 хүн сууж явсан бөгөөд эдгээрийн 29 нь хүүхдүүд байсан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Оросын Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд нас барсан хүүхдүүдийг таниулах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мөрдөн байцаах хорооны мэдээлж буйгаар тус автобусын харьяалагддаг хорооны удирдлагыг саатуулаад байгаа гэнэ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр автобус хурд хэтрүүлж явсан байж магадгүй ажээ.
О.Туяа
Сэтгэгдэл ( 1 )
um ma ni bad mi hum