ОРОСЫН ТӨВ БАНКНЫ СИСТЕМИЙГ ЭВДЭЖ БОЛЗОШГҮЙ

2016 оны 12 сарын 07

Оросын холбооны улсын аюулгүй байдлын албанаас Оросын санхүүгийн систем кибер халдлагад өртөж болзошгүйг сэрэмжлүүллээ.

Гадаадын тусгай албад кибер халдлага хийхээр төлөвлөж Оросын төв банкны санхүүгийн системийг эвдэхээр онилсон байж болзошгүй байна. Холбооны улсын аюулгүй байдлын албанаас анхааруулж байгаагаар, уг халдлагад Оросын хэдэн арван хот өртөх магадлалтай байгаа аж. Уг мэдээллийг авсан Төв банк кибер халдлагын аюул учирсан тохиолдолд авах арга хэмжээний талаар Холбооны улсын аюулгүй байдлын албатай хамтран ажиллаж эхэлсэн тухай РИА «Новости» мэдээлжээ. 

Холбооны улсын аюулгүй байдлын албаны мэдээллээс үзвэл, бэлтгэгдэж буй кибер халдлага нь тус улсын санхүүгийн системийг, түүний дотор хэд хэдэн банкны системийг бүрэн эвдэх магадлалтай юм байна. Түүнчлэн ОХУ-ын хэдэн арван хотыг онилсон байж болзошгүйг эх сурвалж мэдээлжээ. Тусгай албаныхан уг халдлагыг хийж болзошгүй серверүүдийн байршлыг тогтоосон бөгөөд тэдгээр нь Голландын нутаг дэвсгэр дээрх Украины BlazingFast хостинг компанийн эзэмшдэг сервер байх магадлалтай гэжээ. Кибер халдлага нь хэрэглэгчдэд очихдоо мессеж, сошиал сүлжээгээр нэгэн зэрэг түгээх пост хэлбэрээр орж ирэх магадлалтай бөгөөд тэдгээр нь Оросын санхүүгийн систем ажиллагаагүй болсон тухай мэдээллийг агуулсан байна хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: gazeta.ru

Орчуулсан: Д.Долгион

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nn(150.129.140.237) 2016 оны 12 сарын 08

kapitalistuud daruulaggui

0  |  0
Цэвэр агаар(202.179.29.147) 2016 оны 12 сарын 07

Шарга морьт зусланд байрлал сайтай ”Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457

0  |  0
daashinhuu(66.181.190.246) 2016 оны 12 сарын 06

manai bankniixanii ard irgediin absan or zeeliin dansiig ustgaad ugchdug aabiin xuu eejiin oxin baidagguim baixdaa

0  |  0
yyyy(80.12.55.237) 2016 оны 12 сарын 06

Manihiig bol zugeerl tender zarlaadl bujignuulchihna

0  |  0
Top