БНХАУ “Хүйтэн дайн”-ы он жилүүдээс хойш анх удаа дэлхийн хамгийн их зэвсэг экспортолсон улсуудын жагсаалтын эхний тавд орж ирлээ. Дэлхийн тулгамдсан асуудлуудыг судлах Стокгольмийн институтээс гаргасан илтгэлд энэ тухай дурьдсан байна.
Дэлхийн зэвсгийн нийт экспортод эзлэх БНХАУ-ын жин 2010-2015 онд таван хувьд хүрсэн байна. 2003-2007 оны үзүүлэлт нь 2 хувь байжээ.
Өнгөрсөн жилүүдэд дэлхий дээр дайн тулаан ихээр болсон, мөн улс орнууд батлан хамгаалах салбартаа мөнгө их төсөвлөж байгаатай холбоотойгоор зэвсгийн бизнест эргэлдэх хөрөнгийн хэмжээ сүүлийн таван жилд өмнөх таван жилээс 14 хувиар өсчээ. Салбартаа тэргүүлэгч АНУ 2006-2010 онд хийж байснаасаа 27 хувиар илүү борлуулалтыг 2011-2016 онд хийсэн гэсэн үзүүлэлт гарсан байна. Хоёрдугаарт бичигдсэн ОХУ-ын хувьд энэ үзүүлэлт 28 хувьтай гарсан бол БНХАУ 88 хувиар өсгөн бүх улсыг тэргүүлжээ.
Импортлогч улсуудаас хамгийн их өсөлт гаргасан нь Вьетнам байна. Тус улс сүүлийн таван жилд зэвсгийн импортоо өмнөх таван жилээс бараг долоо дахин буюу 699 хувиар нэмэгдүүлээд байгаа юм. Дэлхийн халуун цэгт тооцогдож буй Орхи Дорнодын орнууд зэвсгийн импортоо 61 хувиар өсгөсөн бол Саудын Араб 275 хувиар нэмэгдүүлж, бүс нутгийнхаа орнуудыг тэргүүлжээ.
Зэвсгийн экспортоор тэргүүлэгч 10 улс
10. Израиль (2 %)
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )