Иракт бас нэгэн эмгэнэлт явдал тохиолдсон байна. Тэнд хэдхэн хормын дотор хэдэн арван хүн амь үрэгджээ.
“Исламын улс” бүлэглэлийн хяналтад байгаа Эль-Каим хотыг бөмбөгдөх үеэр уг явдал тохиолдсон аж.
Бөмбөгдөлтийн гол хүч том зах болон орон сууцны хороолол дээр тусчээ. Үүний уршгаар амь үрэгдэгсдийн дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд олноор өртсөн байна.
Бөмбөгдөлтийн дараа хэн түүнийг үйлдсэн болох нь тодорхойгүй байсан хэдий ч “Исламын улс”-д нисэх хүчин байхгүй болохоор бараг ойлгомжтой юм.
Харин одоо орон нутгийн хэвлэлүүдэд бичиж буйгаар, гол гэм буруу Иракийн цэргийн нисэх хүчин дээр бууж байгаа бололтой. Цэргийн нисгэгчид ямар нэгэн алдааны улмаас өөрсдийн нутаг нэгтнүүдээ бөмбөгдчихсөн аж.
АНУ тэргүүтэй олон улсын эвсэл Ирак дахь исламчуудад агаарын цохилт өгч байгаа бөгөөд одоогоор гол тулаан нь Мосул хотын төлөө өрнөж байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )