“Лалын улс” бүлэглэл дайчдаа эрчимтэйгээр тарааж эхэлжээ. Ялангуяа Хойд Африк, Зүүн өмнөд Азийн орнуудаас очсон алан хядагчид олноороо нутаг буцаж байгаа аж. Шинжээчид үүнийг “Лалын улс”ын хүч суларч, дайчдаа тогтоон барих чадвараа алдаж байна” гэхээсээ илүү алан хядах байгууллагынхаа сүлжээг өргөтгөж, шинээр зохион байгуулж байж магадгүй хэмээн болгоомжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэд нь “Лалын улс”-ын төлөө байлдсан улс орон бүр энэ сүлжээний нэг хэсэг болох эрсдэл бодитоор нүүрлэжээ.
“Хөлсний” гэж нэрлэгдсэн тэдгээр алан хядагчдын үлэмж хэсгийг Зүүн өмнөд Азийн орнуудын иргэд бүрдүүлж буй. Тэдгээр иргэд 2015 оны сүүлээр олноороо нутаг буцсан бөгөөд өөр, өөрсдийн улсдаа очоод “Лалын улс”-ын үйл хэргийг үргэлжлүүлэхээр бэлтгэж эхэлсэн байна. тэдгээрээ Индонези дахь “салбар” бусдаасаа илүү идэвхитэй байна. Тэд энэ оны нэгдүгээр сард Жакарта хотноо бөмбөг дэлбэлж, найман хүний амь насанд хүрсэн бол өнгөрсөн долоо хоногт иргэдийг түгшээсэн хоёр ч халдлага үйлдэхээр завджээ. Эхлээд “City Hall” их дэлгүүр, Жаби дэх улсын телевизийн төв оффист бөмбөг байршуулсан тухай худал мэдээлэл өгсөн. Энэ нь тус улсад “Лалын улс”-ын сүлжээ байгуулагдсан, цаашид том халдлага үйлдэнэ гэдэг сануулгыг эрх баригчдад өгсөн хэрэг юм.
Одоо Индонезийн эрх баригчид “Лалын улс”-ын төлөө байлдаж байсан этгээдүүдийг олж тогтоох ажлыг эрчимтэй хийж байна. Мөн тэднийг олон нутгийн алан хядагч бүлэглэлтэй холбоо тогтоох вий хэмээн ихэд болгоомжилж байгаа юм.
“Soufan Group” судалгааны байгууллагас гаргасан илтгэлд 2015 оны арванхоёрдугаар сарын байдлаар дэлхийн 86 улсаас очсон 27-31 мянган сайн дурынхан “Лалын улс”-ын төлөө байлдаж байжээ. Тэдгээр алан хядагчид бүгд тус тусынхаа улс оронд эргэж очоод “Лалын улс”-ын салбарыг байгуулж эхэлсэн гэж тооцвол цаашид гарах аюул занал нь үлэмж их байх нь зайлшгүй. Иргэд нь “Лалын улс”-ын төлөө зүтгэж байгаа 86 орны тоонд аллага хядлагын эсрэг идэвхитэй тэмцэж буй Франц, АНУ, Канад, Марокко, Герман, ОХУ-ын иргэд ч олноороо байгаа юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
erguu azuud bas yuchiv de
aziar duureen lalai shashintan baiga sh te ter enetheg duuren shilank pakistan geed zondoo sh te ho