Ричард Ли хэмээх 22 настай оюутан залуу Шинэ Зеландын паспортаа шинэчлэн онлайнаар захиалах гэтэл түүний илгээсэн зургийг нь “Нүдээ аньсан” гэх шалтгаанаар хүлээн аваагүй байна.
Лигийн хувьд хэд хэдэн удаа онлайнаар захиалга хийх гэж оролдож, зургаа илгээсэн боловч яг дээрх шалтгаанаар буцаагдсан учир өөрийн биеэр очиж, холбогдох хүмүүстэй нь уулзахаас өөр аргагүй болжээ.
Түүний зургийг “нүдээ аньсан” хэмээн буцаасан мэргэжилтэн “Зургийн гэрэлтүүлэг жигд бус, нүднийх нь эргэн тойронд сүүдэр гэх мэт зүйлс үзэгдээгүй учраас би өөр шинэ зураг явуулахыг хүссэн” хэмээн ярьжээ.
Харин Ли “Би хэт жижиг нүдтэйгээ мэднэ. Гэхдээ ийм тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Техник технологи өндөр хөгжөөд байхад энэ мэтээр чирэгдэл учруулсанд харамсалтай байна” хэмээн гомдол гаргасан бөгөөд холбогдох албаныхан түүнээс уучлал гуйж, паспортыг нь гаргахаар болсон байна.
Шинэ Зеландын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар паспорт захиалж буй иргэдийн 20 гаруй хувь нь Литэй адилхан шалтгаанаар буцаагддаг байна.
Энэхүү үйл явдлын дараа ноён Ли өөрийн цахим хуудсандаа нүдээ томруулсан зургаа оруулаад “Одоо тэд энэ зургийг хүлээн авна гэдэгт найдаж байна” хэмээн байршуулжээ.
О.Туяа
Сэтгэгдэл ( 1 )
Shal tenegii.hvn nvdee anisan zuragaa pasport avyaa geed yavuulj tsag vreh vv. Teneg hvmvvs pasportiin gazar ni ajilladag yum uu haashaa yum