Зимбабвегийн Ерөнхийлөгч Р.Мугабе 2000 онд газрыг цагаан арьст эздээс нь хүчээр булаан авч нутгийн хар арьстнуудад эзэмшүүлэх шийдвэр гаргасан билээ. Гэнэт их хэмжээний газартай болсон ч эдийн засгийн боломжгүй нутгийн уугуул иргэд аж ахуй эрхэлж чадалгүй эдийн засгаа унагаж, иргэдээ өлсгөлөнд автуулсан. Түүний энэ харалган бодлого улс орных нь газар тариалангийн салбарт 12 тэрбум ам,долларын хохирол учруулсан болохыг саяхан тус улсын Газар тариалангийн агентлагаас гаргасан мэдээлэлд дурджээ. Газар тариалангийн салбарт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг нэвтрүүлээгүй байсан бол тэд яг өмнөх шигээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолсон шиг ээ тарган цатгалан суух байж. Өмнө нь жил бүр эргэлтэд ордог байсан талбайн 80 хувь нь эдүгээ газар тариалан эрхэлж чадахгүй зимбабве хүмүүсийн гарт очиж сүйрсэн байна. Түүнчлэн, улс орны хамгийн том 39 фермийг Р.Мугабегийн гэр бүлийнхэн хянадаг гэж агентлагаас гаргасан тайланд дурджээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
сайн эр байна зөв алхам хийсэн байна ямар ч байсан нутгаа чөлөөлж одоо модернизаци хийгээ л болоо
Манайд Болорчулуун Бат-Эрдэнэ Жавхалан гэх мэт попууд байнаа байна
Popuud iim l gai tarij bgaa ym daa manaid heden zagalmailsan popuud bgaa biz dee
Teneg gar bna daa