БНСУ-ын Батлан хамгаалах яам Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун, цэргийн эрхтнүүдийн эсрэг явуулах ажиллагааг нарийвчлан боловсруулж эхэлжээ. Хэрвээ хойдуудын зүгээс цөмийн дайнд бэлтгэж байгаа шинж тэмдэг илрэх л юм бол уг төлөвлөгөөг шууд хэрэгжүүлж эхлэх гэнэ. “Ёнхап” агентлаг энэ талаар мэдээллээ. Эх сурвалжийн хэлснээр, төлөвлөгөөнд Пхеньян хотыг агаараас бөмбөгдөж бүрэн сүйрүүлэх гэх мэт шийдвэртэй арга хэмжээнүүд багтсан аж. “Хойд Солонгосын удирдагчид нуугдсан байж болох дүүрэг болгоныг агаараас бөмбөгдөж, бүрмөсөн устгах болно. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгосын нийслэлээс үнс нурам л үлдэж, газрын зургаас арчигдах болно” гэж дээрх эх сурвалж онцолсон байна. Өмнөдүүд энэхүү ажиллагаандаа 300, 500, 1000 километрийн тусгалтай Hyunmoo 2AS, 2BS, Hyunmoo 3s баллистик пуужин ашиглах гэнэ.
БНАСАУ энэ жил хоёр дахь удаагаа цөмийн зэвсэг туршжээ. АНУ, Япон, БНСУ тэдний энэ үйлдлийг эрс буруушаасан бол ОХУ мөн таалахгүй байгаагаа илэрхийлсэн юм.
БНАСАУ энэ оны нэгдүгээр сард мөн цөмийн туршилт хийж, хиймэл дагуул дэлхийн тойрог замд оруулах оролдлого хийж НҮБ-аас хатуу хориг тавиулсан билээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 3 )
Bitii shaa utaggvi medeelel bna. Sheesee sawiruldag golog bolxoos odoos ni xutsdag noxoi bish. Bitii xudlaa medeelel yaraldaa yag 76iin neg xiisen ym shig sanagdchlaa
Виагра хэрэглэдэг тэнэг авгай Америкийг айлгаж байгаа цөмийн бөмбөгтэй улсын нийслэлийг зүгээр дээ бөмбөгдчих юм байна. Ккк сайхан зүүдээ ХӨӨРХИЙ
Виагра хэрэглэдэг тэнэг авгай Америкийг айлгаж байгаа цөмийн бөмбөгтэй улсын нийслэлийг зүгээр дээ бөмбөгдчих юм байна. Ккк сайхан зүүдээ ХӨӨРХИЙ