Гватемалын Шүүх Зэвсэгт хүчинд алба хааж байсан дөрвөн цэрэгт иргэний дайны үед үйлдэж байсан аллага, хүчирхийллийнх нь төлөө 6000 жил шоронд хоригдох ял оноожээ. Яллагдагчид 1982 онд Дос Эррес тосгонд жинхэнэ хаанчлалыг тогтоож байсан бөгөөд нийт 201 удаагийн аллага, хүчирхийллийн хэрэгт буруутгагдсан юм. Тэд зүүний үзэлт партизаны бүлглэлийн гишүүдийг олж устгах, “цэвэрлэгээ хийх” зорилгоор дээрх аллагыг үйлддэг байжээ. Хоёр цэрэг нь аллага тус бүрдээ 30, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгтээ мөн 30 жилийн ял сонсч 6060 жилийн ял авсан бол үлдсэн хоёр нь аллагуудынхаа төлөө ял авахын зэрэгцээ залилан, дээрэм гэсэн зүйлчлэлээр ял нэмүүлж 6036 жилийн ял авсан аж. Гэхдээ шүүгдэгчид өөрсдөө хэргээ хүлээгээгүй, “Тушаал гүйцэтгэсэн” гэж зүтгэсээр байсан гэнэ.
Гватемалын иргэний дайн 1960-1996 оны хооронд үргэлжилсэн бөгөөд НҮБ-ээс гаргасан тайланд дээрх 36 жилийн хугацаанд 220 мянган хүн цаг бусаар амиа алдсан гэсэн баримт байдаг юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
Эруул бишдэг, бичсэн хун
Дэлхий сүйрсэн байхад хоригдсоор л байх юм бна
6000 jil hun horiod baigaarai malaa