Алеппо хотыг бүрэн чөлөөлжээ

2016 оны 12 сарын 14

Сирийн Алеппо хот бүрэн чөлөөлөгдлөө хэмээн “Либанкол” агентлаг мэдээлсэн байна. Сирийн арми болон салан тусгаарлагчид хамтран исламын дайчдыг сүүлчийн түшиц газар болох Фирдоус хорооллоос хөөн гаргажээ.

Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, одоогийн байдлаар Алеппо хотын зүүн хэсэгт засгийн газрын цэргүүд бүрэн хяналтаа тогтоож чадсан аж. Тус газар нутгийн оршин суугчид чөлөөлөгчдийг баяр баясгалантайгаар угтан авчээ. Мөн Алеппо хотын баруун хэсэгт ч армийн дайчдыг оршин суугчид баярлан угтсан байна.

Алеппо хотын 7 хороололд цэргүүд хяналтаа тогтоон, хүмүүнлэгийн гурван хонгилоор дамжуулан 3,5 мянган хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Аврагдсан хүмүүс түр орогнох байранд хоргодож байгаа бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.

 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ggggg(37.201.243.147) 2016 оны 12 сарын 13

Euopoor dvvren bgaa siriin tsagaachid odoo butsajdee

0  |  0
Top