“2017 онд зайлшгүй ажиглаж байх шаардлагатай гол аюулуудыг” АНУ нэрлэжээ. Хамгийн эхэнд Орос-НАТО-ын зөрчил дурдагдсан байна. Түүний нөлөөлөл “өндөр”, магадлал “идэвхтэй” хэмээн тэмдэглэгдсэн аж.
Дараа онд тохиолдож болзошгүй үндсэн аюулуудын тухай жил бүр тавигддаг илтгэлийг Америкийн Олон улсын харилцааны зөвлөл бэлтгэж толилуулсан байна. Илтгэлийг бэлтгэгчдийн өгүүлснээр, Орос болон НАТО-ын хоорондох зөрчил “ОХУ-ын Зүүн Европт үйлдэж буй түрэмгийллээс” үүдэж байна гэжээ.
Дараагийн хоёр, гуравдугаар байранд цөмийн зэвсэг туршигч БНАСАУ, Америкийн дэд бүтцэд халдаж буй кибер дайралтуудыг нэрлэсэн байна.
Илтгэлд мөн АНУ болон тэдний холбоотнуудын нутаг дэвсгэр дээр халдлага хийх боломж, Афганистан дахь тогтворгүй нөхцөл байдал, Сирийн дайн, Турк болон курдуудын хоорондын зөрчил дурдагдсан аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )