Алеппогийн энгийн иргэдийг Асадын армийн эсрэг тулалдахыг шаарджээ

2016 оны 12 сарын 15

Зүүн Алеппогийн оршин суугчид хэд хоногийн турш ар талын олзонд байсан бөгөөд террористуудын дунд хэрхэн аж төрж байснаа дэлгэсэн аж. Тэдний дотроос зэвсэг барьж чадах боломжит бүх хүнийг тэргүүн эгнээнд очин, Сирийн засгийн газрын цэргүүдтэй тулалдахыг шаардаж байсан гэнэ. Ялангуяа Баруун Алеппогийн орон сууцны хорооллуудыг минометоор галлахыг тушаадаг байсан гэнэ.

Эсэргүүцсэн тохиолдолд тэднийг зовоон тамлана гэж сүрдүүлдэг байжээ. Ингээд террористуудын талд байлдахаас аргагүйд хүрдэг байсан тухайгаа оршин суугчид өгүүлсэн байна.

Хэрэв тэдний хэлсэн үгс үнэн бол, шинээр элсэн орсон хүмүүсийг хилийн чанад дахь дасгал сургуулилтын хуаран руу илгээн, сайн хөлс төлдөг байсан гэнэ. Тэднийг америк сургагч, зөвлөгч нар дасгалжуулдаг байсан талаар эх сурвалж мэдээлсэн аж.

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top