Тэрбум хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсан талаар Yahoo! мэдээлжээ

2016 оны 12 сарын 16

2013 онд хакерууд нэг тэрбум гаруй хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлсан явдал түүхэнд гарч байсан хамгийн том тохиолдол гэж Америкийн Yahoo! компани өөрийн сайт дээр албан ёсны мэдэгдэл хийсэн байна.

Цахим гэмт хэрэгтнүүд хэрэглэгчдийн нэр, цахим хаяг, утасны дугаар, баталгаажуулалтын асуулт зэргийг хулгайлсан хэдий ч харин банкны данс, төлбөрийн картын мэдээлэлд халдаж чадаагүй гэж компанийн мэдэгдэлд дурджээ.

Энэ явдал нь Yahoo!-ын өнгөрөгч есдүгээр сард мэдээлж байсан тохиолдолтой ямар нэгэн байдлаар уялдаа холбоо байхгүй тухай тэнд мөн тэмдэглэсэн аж. Тухайн үед буюу 2014 онд 500 сая хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсан талаар тус компани мэдээлж байсан билээ.  Эдгээр цахим гэмт хэргүүдийн мөрдлөг шалгалтыг Холбооны мөрдөх товчоо хийж байгаа аж.

 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top