Террористуудаас чөлөөлөгдсөн Алеппо хот тайван амьдралд аажмаар шилжсээр байна. Саперчид байшин барилга, гудамж талбайд тавьсан байж болзошгүй тэсрэх төхөөрөмжийг хайж, хүмүүнлэгийн тусламжийг иргэдэд тарааж байгаа аж.
Засгийн газрын цэргүүд болон ардын салан тусгаарлагчдын отрядууд исламчуудын хяналтад байсан зүүн Алеппогийн бүх хорооллоос террористуудыг хөөн гаргасан бөгөөд тулалдааны явцад 900 гаруй исламчуудыг устгаж, хэдэн арван цэргийн техник, зэвсэглэлийг жагсаалаас гаргасан байна.
Оросын ерөнхийлөгчийн зарлигаар бүслэгдсэн хорооллуудад байгаа үлдэгдэл дайчид болон тэдний гэр бүлийнхнийг Идлиб муж руу гаргах ажиллагаа явагдаж байгаа аж. Тусгайлан зориуд бэлтгэсэн хүмүүнлэгийн хонгил Салах-эд-Дин районд эхлэн, Эр-Рашидин-4 суурин хүртэл үргэлжилж байна.
Хүмүүсийг зөөвөрлөх зориулалтаар зорчигч тээврийн 20 автобус гаргажээ. Зам дээр түргэн тусламжийн тэргүүд жижүүрлэж байгаа бөгөөд цуваа явж өнгөрөх замд долоон хяналтын цэг байгуулжээ. Өнгөрсөн хоногт 2000 гаруй хүн хотыг орхиж, Алеппо бүхлээрээ засгийн газрын цэргүүдийн хяналтад шилжиж байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )