“MH17”-гийн сүйрэлд Оросоос гадна хэд хэдэн улс сэжиглэгдэж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 16

Куала Лумпураас Амстердамыг чиглэн нисч явсан Малайзын иргэний агаарын тээврийнБоинг 777” онгоц Украины Донецк мужид сүйрсэн билээ. Ослын шалтгааныг тодруулах олон улсын ажлын хэсэг хоёр жил гаруй ажиллаж байгаа ч “Гадны нөлөөтэй” гэдгээс өөр тодорхой дүгнэлт хийж чадахгүй байгаа юм. Тэгвэл онгоны ослоор иргэдээ алдсан улсууд мөн тусдаа мөрдөн шалгалт явуулж байгаа аж. “MH17” чиглэлийн онгоцонд 27 иргэн нь зорчиж явсан Австрали улсын Гадаад харилцааны сайд Жулия Бишоп уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнүүдийн нэрсийг 2017 оны эхээр олон нийтэд зарлана гэж мэдэгдлээ. Тэрээр мэдэгдэлдээ “Хариуцлага үүрэх ёстой сэжигтнүүдийн нэрс энэ оны сүүл, удлаа гэхэд ирэх оны эхээр тодорхой болно. Үүний дараа шүүхийн мөрдөн шалгалт эхэлнэ” хэмээн онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ажлын хэсэг овоо хараагаа ганц ОХУ дээр тусгаад байвал буруутай этгээдийг хэзээ ч олж чадахгүй” гэж мэдэгдэл хийсэн. Учир нь олон улсын ажлын хэсгийн зарим нэг гишүүд мөрдөн шалгалт дуусаагүй, үргэлжилж байх явцад “Энэ хэрэгт ОХУ-ыг буруутгах эд, мөрийн баримт гарч ирсэн” гэх мэт мэдээлэл хийх явдал өмнө нь нэг бус удаа гарч байсан юм. Мөн есдүгээр сарын 30-ны өдөр Гадаад харилцааны сайд С.Лавров Онгоцны ослоор амь үрэгдсэн иргэдээс уучлалт гуйхаас татгалзсан билээ. Тэрээр ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гараагүй, сэжигтнүүдийн нэрс ч тодорхой болоогүй байхад ийм мэдэгдэл хийх боломжгүй гэж татгалзсан шалтгаанаа тайлбарласан юм.

Ослын шалтгааныг тодруулах ажлын хэсэг “Онгоцыг буудаж унагасан “Бук” зөөгч пуужингийн цогцолборыг осол болохоос өмнөхөн Украин руу аваачсан бөгөөд ослын дараа буцааж татсан баримт олдсон” гэсэн байсан юм. Харин ОХУ-ын БХЯ “Манай зэвсэгт хүчин “Бук” болон өөр ямар ч зөөгч пуужингийн цогцолборыг Украин руу илгээж байгаагүй” хэмээн үгүйсгэжээ.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsengel(103.57.92.154) 2016 оны 12 сарын 17

Putinii ongotsoos 30 minii daraa nissen ene ongotsiig amrikiin tusgai alba ukrianii tsergiin technikiig ashiglana mash nuuts zohion baiguulj unagaasann unen bi ter taamaglaliig demjij baigaa amerik yagad gevel urdn 20 zuund olon udaa iim arga ashiglaj baisan yum uls turiinzorilgoor

0  |  0
xx(59.153.114.129) 2016 оны 12 сарын 17

eniig yasan ch orosuud unagaahgui yg umnuh ni orosiin erunhiilugchiin ongots ungursun baisan

0  |  0
Зочин(182.160.39.65) 2016 оны 12 сарын 17

Малайзаас Хятад руу нисэж явсан онгоцыг Америк устгасан байсан. Энэ онгоцыг ч бас Америк Путины онгоцтой андуурч унагасан. Дэлхий дээр иргэний агаарын тээврийн онгоцыг унагаж үймээн самуун, дайны шалтагт ашигладаг ганцхан л орон байдаг шүү дээ. Тэр нь Америк. Тийм биз дээ.

0  |  0
Жагаа(31.10.170.73) 2016 оны 12 сарын 17

Энэ Төгөлдөр гээч нөхөр юу бичээд байна аа. Хам хум бичмэр аяджээ, хөөрхий. Олон түмнийг төөрөгдүүлсэн ташаа зүйл байна. Нэгд, Онгоц Амстердамаас нисч явсан юм шүү дээ. Үүнийг сонсоогүй сэтгүүлч гэж бас байдаг аа. Хоёрт, найруулга гэж авах юм алга. Жишээ нь ”Австрали улсын Гадаад харилцааны сайд Жулия Бишоп уг хэргийг үйлдсэн байж болзошгүй” гэж дээр бичсэн байх юм. Даанч дээ. Гуравт, ....сүйрэлд Оросоос гадна хэд хэдэн улс сэжиглэгдэж байна... гэж гарчигласан атлаа мэдээн дотор тийм утгатай үг ч алга. Энэ сэтгүүлч ухаантай нөхөр ”бушуу туулай борвиндоо юутай” гэдэг билээ, тийм л юм болж

0  |  0
Bataa(207.228.78.198) 2016 оны 12 сарын 17

Amsterdamaas kuala Lumpur nisej yavsan yum bishuu.

0  |  0
ухаантйа хүн(103.212.116.156) 2016 оны 12 сарын 16

тэгээд оросын зэвсэглэлд байдаг пуужинд оногдож сүйрсэн мэдээж украйны бүх зэвсэглэл зху-н үеээсээ оростой адил зэвсэглэлтэй, тэр буудсан пуужин нь хүртэл тэдэнд бий. тэгээд тэр онгоц нь газар бараг унаагүй байхад америк болон тэдний найзууд оросыг буруутгаж бараг процесс болгоныг хажууд нь байсан юм шиг сенсацилсан. тэгээд украйнчууд нь зүүн хэсгийн энгийн иргэдийг бүгд террористууд гэж дэлхийгээр нэг зарлаад хүнд артиллер ,пуужингуудаар хайр найргүй бөмбөгдсөн. ингэхийн тулд л тэр тэнэгүүд онгоц унагаж ашиг харсан нь тэр. одоо байж байгааг нь хар сүйрч байна тэр украйнчууд

0  |  0
ухаантай хүн(103.212.116.156) 2016 оны 12 сарын 16

Яах гэж ямар ашигтай гэж оросууд украйны дээгүүр явж буй онгоцыг унагах юм.боддоо тархи гэж байдаг бол. тэр тусмаа ямарч муу юманд оросуудыг буруутгаж байх үед шүү. харин украйны тэнэг гарууд нөгөө босогч хэдийгээ нам дархын тулд хийсэн америк маягын муухан найруулгатай жүжиг байсан гэдэг нь өөрийн гэсэн бодолтой хүн болгонд ойлгомжтой байсан. эхнээс нь бодъёо л доо . мөрөөрөө нисч явсан онгоцны чиглэлийг украйны агаарын диспечир өөрчилж тус чиглэлээр нисгэсэн , өндрийг доошлуулсан ,

0  |  0
unen(49.0.162.155) 2016 оны 12 сарын 16

ugaasaa orosuud unagasan geed zarlasan shde shinjilgeegeer togtoogdson yumiig yagaad uguisgeed baigaag bi oilgohgui baina yasan ichdeggui uls ve

0  |  0
монгол(202.21.98.166) 2016 оны 12 сарын 16

ОНГОНЫ ОСЛООР ГЭНЭ ҮҮ. ЯМАР АЙХТАР ОНГОН БЭ

0  |  0
Эрдэнэ(122.201.26.171) 2016 оны 12 сарын 16

Амстердамаас Куалу Лумпур руу нисч явсан биз дээ.

0  |  0
Зочин(202.21.106.138) 2016 оны 12 сарын 16

энгийн иргэдийг, сургууль цэцэрлэгийг бөмбөгддөг, устгадаг ганц л улс байдаг нь америка шд. америкууд л андуураад укруудаар устгуулчихсан шд. трамп одоо бабаамааг илчлэнэ биз.

0  |  0
Ванга(202.179.11.10) 2016 оны 12 сарын 16

Украйны дайчид АНУын хатгаасаар буудаж унагаасан Тэд ийм аргаар өрсөлдөгчөө буруутгаж өөрийгөө зөвтгөж дайн хийх шалтаг олохдоо мэрэгжсэн улс.

0  |  0
Top