Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэдгийг УЕПГ-аас мэдээллээ.
Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас анх шалгаж эхэлсэн байдаг. Түүнд Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Харин Г.Дэнзэн улс төрийн захиалгатай зохиомол хэрэг үүрүүлэх гэж байна хэмээн удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.
Д.Тамир

Сэтгэгдэл ( 2 )
”Эрдэнэс Таван Толгой” ХК-аас тендерт зарлаж, Говь павар компани нь шалгараад, 4.5 тэрбум тогрогийн ажил гуйцэтгэж байхад нь, ”Эрдэнэс Таван Толгой” ХК-аас санаачлан гэрээгээ цуцалсан гэдэг. Гэтэл Говь Павар нь ”Эрдэнэс Таван Толгой” ХК-аас 4.5 тэрбум тогрог нэхэмжилж Шуухэд гомдол гаргаснаар, шуух нь Говь Паварын 4.5 тэрбум тогрогийн хохиролыг ”Эрдэнэс Таван Толгой” ХК-аас гаргуулахаар шийдвэр гаргаснаар, ШШГЕГ нь ”Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн дансыг нь хааж байгаад уг монгийг Говь Павар огуулсэн гэдэг. Энэ бухэн нь яахын аргагуй хуулийн дагуу явсан л байгаа юм даа. Гэтэл ЯАГААД ХЭРЭГ УУСГЭВ.
Энэ нөхрийн чөлөөт бүсийн тендерүүдийг будилуулсныг нь шалгасангүй дээ. X(