“Форбс” сэтгүүл АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын нийт хөрөнгийн хэмжээг олон нийтэд зарлалаа. Түүний хөрөнгө одоогийн үнэлгээгээр 3.7 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа аж. Жилийн өмнө найман тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бол үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ огцом буурснаас ийнхүү багассан байна. Сэтгүүл Д.Трампын эзэмшилд байдаг орон сууц, зочид буудал, гольфын талбай гэх мэт 28 төрлийн байгууламжийг үнэлгээнд хамруулахад Манхаттанд байрладаг “Трамп тауэр” зэрэг 18 барилгын үнэ өнгөрсөн жилээс буурсан үзүүлэлттэй байжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Болж байна өшөө буурха хэрэгтэй
ЯДУУРЧИХЖЭЭ ХӨӨРХИЙ ТРАМП