Ардчилсан нам VI их хурлаа амжилттай зохион байгуулж, нээлттэй, оролцоотой, хариуцлагатай, цахим, бодлогын нам болгохоо энэ үеэр зарласан. Түүнчлэн намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдээ нийт намынхаа гишүүдийн саналаар сонгохоор болсон.
Эхнээсээ намын даргад нэр дэвшигчид тодорч байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Г.Батхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Г.Батхүү, намын гишүүн, шинэ өнгө хэмээн тодотгож болох М.Чимэддорж нар нэр дэвшихээ илэрхийлээд байгаа юм. Одоогийн байдлаар С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр л албан ёсоор бүртгүүлж, нэр дэвших эрхээ баталгаажуулаад байгаа.
УИХ дахь АН бүлгийн дарга С.Эрдэнэ Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа хамгийн түрүүнд гардуулан өгсөн. Тэрээр, “АН-ын VI Их хурлаас гарсан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийдвэрлэж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Ийм миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна. Миний хувьд ч сонгуульд шударгаар өрсөлдөнө” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн Д.Эрдэнэбат өчигдөр /2016.12.16/ Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшүүлж буйтай холбоотой холбогдох материалуудыг Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарт хүлээлгэн өгсөн юм.
Намын даргын сонгууль явуулахад зардал өндөр гарах учраас нэр дэвшигчдээс хандивын 200 сая төгрөг авч байгаа юм байна.
Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээж авах юм. Нэр дэвшихээ илэрхийлж, материалаа бүрдүүлж өгсөн нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь энэ сарын 19-ний өдөр гардуулан өгнө. Ингэснээр АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн сурталчилгааны эрх нээгдэнэ. Сурталчилгааны хугацаа 40 хоног байна. Харин намын даргын сонгуулийг ирэх оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хийхээр товлоод байгаа юм.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )
Ардчилсан намыг татан буулгах хэрэгтэй. Улаан цайм авилгал авч байгааг юу гэж үзэх вэ АТГ? Энэ хууль зөрчсөн үйлдлийг дуугүй хараад сууж болох уу ерөнхийлөгчөө? С.Эрдэнэ, Эрдэнэбат хоёрыг авилгалын хэргээр шоронд суулгах бус уу?
МӨНГӨӨР ЗОДОЖ СУУДАЛ ЭЗЛЭХ БАЯЧУУДААР БИД ОДОО ЮУГАА ХИЙЖ ИТГЭХ БОЛЖ БАЙНА АА ТЭР ХҮН ЧИНЬ МӨН Л МӨНГӨӨ ХЭД ДАХИН НУГЛАЖ АВАХЫН ТУЛД ЗӨӨЛӨН СУУДЛЫН ХАЙМААЧИН Л БОЛОНО Ш ДЭЭ ЗАЙЛУУЛ ТОЛГОЙ НЬ АЖИЛДАГГҮЙ УСАН ТЭНЭГҮҮД ГЭЖ БОДДОГ ЮМ УУ ХААШАА ЮМ
Ардчилсан намд эмгэнэл илэрхийлж байна. С.Эрдэнэ,Эрдэнэбат